Нүүр хуудасМэдээНийслэл: ЖАЙКА-гийн сайн дурын ажилтан Улаанбаатарт ажиллана

Нийслэл: ЖАЙКА-гийн сайн дурын ажилтан Улаанбаатарт ажиллана

Нийслэлийн Бизнес, инновац хөгжлийн газрын дарга Б.Билгүүн, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын Монгол дахь Төлөөлөгчийн газрын Сайн дурын гишүүдийн хэлтэс хариуцсан ажилтан Ёшихиро Муроне болон хөтөлбөр хариуцсан ажилтан Т.Түмэн-Өлзий нартай уулзлаа. ЖАЙКА-гийн зүгээс Япон Улсын мэргэжилтэн, сайн дурын ажилтнуудын туршлагыг хуваалцах, солилцох боломжтойг өмнөх уулзалтын үеэр мэдэгдсэн. Энэ хүрээнд ЖАЙКА-гийн сайн дурын ажилтан 2024 оны хоёрдугаар сараас хойш хоёр жилийн хугацаанд Нийслэлийн Бизнес, инновац хөгжлийн газарт ажиллаж, туршлагаасаа хуваалцах юм.

ЖАЙКА-гийн сайн дурын гишүүд нь хөгжиж буй орны хүсэлтийн дагуу томилогдон, тухайн улсад тулгарч буй асуудлыг хамтран шийдвэрлэхэд зорин ажилладаг байна.  Монгол улсад 1992 онд ЖАЙКА-гийн анхны сайн дурын ажилтнууд хүрэлцэн ирж, ажиллаж байжээ.

НИЙСЛЭЛИЙН БИЗНЕС, ИННОВАЦ ХӨГЖЛИЙН ГАЗАР

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН