Нүүр хуудасМэдээНИЙСЛЭЛ: “Кансат-2024” үндэсний тэмцээний аваргууд тодорлоо

НИЙСЛЭЛ: “Кансат-2024” үндэсний тэмцээний аваргууд тодорлоо

Сансар судлалын шинжлэх ухаан, технологи, хиймэл дагуул бүтээх зарчимд суралцдаг технологи, инженерчлэлийн үндэсний хамгийн том тэмцээн “Кансат-2024” үндэсний тэмцээний аваргууд тодорлоо.

Тус тэмцээний сүүлийн шат хүртэл оюун ухаан, эрдэм чадлаараа шалгаран үлдсэн нийт 26 багийн 130 оюутан, залуус өөрсдийн гараар бүтээсэн бичил хиймэл дагуулаа хөөргөн өрсөлдөж, дараах багууд шалгарсан юм.

Кансат төрөлд

  • 1 дүгээр байр: HIGH TECH 2 /ШУТИС-Мэдээлэл холбооны технологийн сургууль /
  • 2 дугаар байр: HIGH TECH 1 /ШУТИС-Мэдээлэл холбооны технологийн сургууль /
  • 3 дугаар байр: NEW SPACE /Шинэ Монгол технологийн коллеж/
  • Тусгай байр: GRAVITY FALLS /ШУТИС-Мэдээлэл холбооны технологийн сургууль/

Буцагч төрөлд

  • 1 дүгээр байр: С-137 /Монгол Улсын Их Сургууль/  
  • 2 дугаар байр: АРАВТ 2 / Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургууль/
  • 3 дугаар байр: HIGH TECH 1 /ШУТИС-Мэдээлэл холбооны технологийн сургууль /
  • Тусгай байр: NEW ROBO /Шинэ Монгол технологийн коллеж/ байруудыг тус тус эзэллээ.

НИЙСЛЭЛИЙН БИЗНЕС ИННОВАЦ ХӨГЖЛИЙН ГАЗАР

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН