Хүүхэд багачуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, техник сэтгэлгээг хөгжүүлэх, бие даан суралцах чадварыг сайжруулах зорилгоор зохион байгуулдаг “Микро лион робот-2025” нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо.


Нийслэлийн Боловсролын газар, Баянзүрх дүүргийн ЗДТГ, Зохион бүтээгчдийн академи, “Лион робо” ХХК хамтран зохион байгуулдаг “Микро лион робот 2025” тэмцээнд нийслэл, орон нутгийн 37 сургуулийн 160 баг 350 гаруй сурагч оролцож, өөрсдийн зохион бүтээсэн роботоор мэдлэг чадвар, бүтээлч сэтгэлгээ, авхаалж самбаагаа сорилоо.


