Нүүр хуудасМэдээНИЙСЛЭЛ: СХД-ийн хэмжээнд 10:00 цагийн байдлаар зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний 8 байгууллагын...

НИЙСЛЭЛ: СХД-ийн хэмжээнд 10:00 цагийн байдлаар зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний 8 байгууллагын 312 ажилтан тусгай зориулалтын 37 машин техник, гар төхөөрөмж, цас үлээгч зэрэг техник хэрэгсэлтэйгээр нийтийн эзэмшлийн зам талбайн цасыг цэвэрлэлээ

Өнөр хорооллын арын автозам Зүүн, Баруун салаа, Баруун туруун, 361 гармаас Ар гүнтийн даваа хүртэл, Найрамдлын автозам, Цэргийн хотхон, Орбитын тойргийн зам, Буман-Өлзий хороолол, Товчоо, Сонсголонгийн зам, Баянхошууны чиглэл, Өнөр бүс, Москвагийн гудамж, Үйлдвэрчний эвлэлийн гудамж зэрэг нийт 970.167 мкв талбайд 34 тонн давс, 34 тонн бодис, 10 тонн дайрга цацаад байна.

Нийтийн эзэмшлийн 300.750 мкв явган замын цасыг 18 цас үлээгч төхөөрөмж, тусгай зориулалтын бобкатаар цэвэрлэж байна. Дүүргийн хэмжээнд 208.5 тонн давс, 217. 2 тонн бодис, 52 тонн дайргын үлдэгдэлтэй байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН