Нүүр хуудасМэдээНИЙСЛЭЛ: "Улаанбаатар марафон 2025" олон улсын гүйлтийн 10, 21, 42 км-ийн бүртгэл...

НИЙСЛЭЛ: “Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн 10, 21, 42 км-ийн бүртгэл хаагдлаа

“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн 10, 21, 42 км-ийн бүртгэл хаагдлаа. Бүртгэлийг өнгөрсөн сарын 1-нд нээсэн бөгөөд бүртгүүлсэн хүмүүст энгэрийн дугаарыг энэ сарын 23-ны өдөр хүртэл олгоно. Түүнчлэн “Улаанбаатар Марафон 2025”-д гүйхээр бүртгүүлсэн хүмүүст дараах цэгүүдэд энгэрийн дугаар олгож байна. 

  • Спортын төв ордон (1 давхарт) – /1.5 км, 5 км, 10 км, 21 км, 42 км/
  • Соёлын төв өргөө (захиргааны хаалга, тасалбар олгох хэсэг) – /1.5 км, 5 км, 10 км/
  • Нийслэлийн Хангарди ордон (Хан-Уул дүүрэг) – /1.5 км, 5 км, 10 км, 21 км, 42 км/ 
  • Нийслэлийн 9 дүүргийн Биеийн тамир спортын хороодын байранд 1.5 км болон 5 км-т бүртгүүлсэн иргэдэд энгэрийн дугаар олгож байна. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН