7 C
Ulaanbaatar
Лха, 14 4 сар 2021 12:49:27
Нүүр хуудас Мэдээ Нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан мэдээллийн болон зарын 89 самбарыг буулгалаа

Нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан мэдээллийн болон зарын 89 самбарыг буулгалаа

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд “Иргэдэд ээлтэй орчныг сайжруулах” аян үргэлжилж байна. Энэхүү аяны гол зорилго нь дүүргийн нутаг дэвсгэрт ногоон байгууламжийг нэмэгдүүлж, иргэдийн ая тухтай аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх юм.

Тиймээс 5, 6, 27, 37 дугаар хороодын нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан, стандарт бус, ногоон байгууламж руу түрж орсон болон эвдэрч, хуучирсан мэдээллийн болон зарын самбаруудыг буулгалаа.Дүүргийн хэмжээнд энэхүү ажлыг хоёр өдрийн хугацаанд гүйцэтгэж байна. Өнөөдрийн байдлаар хулдаасан хаяг 55, тулгуурт самбар 28, гэрлийн шон дээр зоосон 6 нийт 89 самбарыг буулгаж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөллөө.Судалгаагаар дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайн үзэгдэх орчин явган хүний зам дагуу зөвшөөрөлгүй байрлуулсан, ногоон байгууламж нийтийн эзэмшлийн талбай руу түрж орсон 158 ширхэг мэдээллийн болон зарын самбар байна.

гудамж болон авто зам гэх мэтийн зураг байж болно

“Иргэдэд ээлтэй орчныг сайжруулах” аяны хүрээнд зөвшөөрөлгүй байрлуулсан бүх самбарыг буулгаж, гудамж талбайн үзэгдэх орчинг чөлөөлөх юм. Тиймээс эзэмшигчдэд гуравдугаар сарын 11-ны өдөр мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн. Иргэд мэдэгдэх хуудастай танилцан хувийн эзэмшлийн хаяг, самбаруудыг өөрсдөө буулган хэрэгтэй материалыг ашиглах бүрэн боломжтой.

гудамж болон авто зам гэх мэтийн зураг байж болно

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН