Нүүр хуудасМэдээНИТХ: Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаныхан НИТХ-ын үйл ажиллагаатай танилцжээ

НИТХ: Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаныхан НИТХ-ын үйл ажиллагаатай танилцжээ

Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Ажлын албаны албан хаагчид өнөөдөр НИТХ-ын үйл ажиллагаатай танилцлаа. Аймаг, нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд хуулиар олгогдсон чин үүргийн хүрээнд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хүрээнд харилцан санал солилцож, туршлага судлав.

Зочдыг НИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга М.Баяраа, Хуралдаан зохион байгуулалтын хэлтсийн дарга Э.Алтанбагана нар хүлээн авч, НИТХ-ын бүтэц, алба хэлтсүүдийн үйл ажиллагааны чиглэл, онцлог, хуралдааны дэг, Улаанбаатар хот 2040 хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд суурилж нийслэлд хэрэгжүүлэхээр зорьж буй мега төслүүд, иргэний оролцооны хамрах хүрээ зэргийг танилцуулж, мэдээлэл өглөө.   

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН