Нүүр хуудасМэдээНОБГ: ДОЛОО ХОНОГТ ӨРНӨСӨН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ

НОБГ: ДОЛОО ХОНОГТ ӨРНӨСӨН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ

Гамшгаас хамгаалах албаны чиг үүрэг”-ийн хэрэгжилт, гамшгаас хамгаалах удирдлага зохион байгуулалт, хариу арга хэмжээний төлөвлөлт, мэргэжлийн байгууллагатай харилцан ажиллах, болзошгүй гамшгийн үед албаны томилгоот бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлыг сайжруулах, үүрэг гүйцэтгэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулав.

Усанд сэлэлт, усанд эрэн хайх, аврах ажиллагааны анхан шатны мэдлэг олгох сургалтад хамрагдсан алба хаагчид сертификатаа гардан авлаа. Сургалтаар алба хаагчдад ар, өврөөр даллах сэлэлтийн техник, нэрвэгдэгчийг тээвэрлэх, аврах үйл ажиллагаа, уртын шумбалтын техник, осолдогчоос усан дотор биеэ хамгаалах арга техник, мэлхий сэлэлтийн хөл, гар, амьсгалын дасгалыг хослуулах, усан санд устай дасах, амьсгалын дасгалыг хослуулах зэрэг мэдлэг олгосон юм. Сургалтад бүтцийн нэгжүүдийн алба хаагчид хамрагдаж, дараагийн шатны сургалтад оролцох бэлтгэл хангагдлаа.

Тус газрын бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, бүтцийн нэгжийн бичиг хэрэг архивын эрхлэгч нарын ур чадварыг дээшлүүлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах зорилгоор бичиг хэрэг, архивын эрхлэгч нарын сургалтыг зохион байгууллаа.

Алба хаагчид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдлаа.

Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэс:

Тус дүүргийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр анги “Оюуны эрин цогцолбор” сургуулийн хичээлийн 2 дугаар байранд гал түймэр унтраах тархалтын дадлага сургуулийг зохион байгууллаа.

Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс:

Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, УБТЗ, Юнигаз ХХК-тай хамтран тактикийн дадлага, сургуулийг зохион байгууллаа.

Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтэс:

Гамшгаас хамгаалах сайн дурын ажилчидтай уулзалт зохион байгуулж дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн сайн дурын ажилчдыг хувцсаар хангаж, ажлын үнэмлэх олгох асуудлыг шийдвэрлэв.

Хэлтсийн алба хаагчдыг Мөнх-Увидас өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран хачиг болон элэгний B, C вирусээс урьдчилан сэргийлэх вакцинд хамруулав.

Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтэс:

Бүтээмж-Хамтын ажиллагааг дээшлүүлэх зорилтот жил”, Багахангай дүүргийн 35 жилийн ойг угтан аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн дунд зохион байгуулсан урлагийн наадамд амжилттай оролцож Тэргүүн байрын эзэд боллоо.

Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэс:

Хуурайшилтын улирал эхэлсэнтэй холбогдуулан Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн нийт бие бүрэлдэхүүн “Цуглар” улбар шар дохиогоор ажиллаж хээрийн бэлтгэл бэлэн байдлыг шалгаж ажиллалаа.

Ой хээрийн түймрийн үед дүүргийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын бүлгийн гишүүд, иргэдийн харилцан ажиллагааг сайжруулах, ой хээрийн түймэр унтраах багаж хэрэгсэлтэй харьцах мэдлэг, дадлага, чадварыг дээшлүүлэх зорилгоор ой хээрийн түймэр унтраах дадлага сургалтыг Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Баянхошуу хайрханы аманд дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, Улаан загалмайн хороо, 24 хороо, тус дүүргийн байгаль хамгаалагчид нийт 120 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгууллаа.

Гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төв:

Нийслэлийн ерөнхий боловсролын “Оюуны ундраа” цогцолбор сургууль, 1 дүгээр сургууль, “И Эс Эм” олон улсын дунд сургууль, ШУТИС, АУИС, СХД-ийн Прокурорын газар, “Эвүү-Кент” ХХК-ний нийт 565 иргэнд гамшгаас хамгаалах анхан шатны сургалтыг зохион байгуулав.

Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс:

Дүүргийн Онцгой байдлын хэлтэс, эрүүл мэндийн төвтэй хамтран гэмтэл түлэгдэлтийн үед авч хэрэгжүүлэх болон урьдчилан сэргийлэх арга хэмжээ, дархлаажуулалтын ашиг тус, шар усны үерийн дараах авч хэрэгжүүлэх арга хэмжээ сэдвүүдээр танхимын сургалт зохион байгууллаа.

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс:

Гамшгийн эрсдэлийг бууруулах “Хяналт-2024” нэгдсэн арга хэмжээг Засаг даргын ажлын алба, Гамшгаас хамгаалах сайн дурын хэсэг, дүүргийн Улаан Загалмайн хорооны сайн дурын гишүүдтэй хамтран 7-24 дүгээр хороодын зорилтот айл өрхүүдэд гал унтраагуурыг хүлээлгэн өгч хэрхэн ашиглах талаар иргэдэд мэдлэг олгож, дадлага сургуулийг хийж гүйцэтгэлээ.

Монгол Улсад генерал цол бий болсны түүхт 80 жилийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нийслэлийн Ерөнхий боловсролын 39, 50, 72, 117, 149 дүгээр сургуулийн ахлах ангийн сурагчидтай “Эх оронч үзэл” сэдвээр уулзалт, яриа өрнүүллээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвтэй хамтран хачгаар дамжин халдварах “Хачигт энцефалит байгалийн голомтот хурц халдварт өвчин”-өөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад алба хаагчид болон Дотоод хэргийн Их сургуулийн Ахлагчийн сургуулийн сонсогч нар хамрагдлаа.

Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс

Багахангай Онцгой байдлын хэлтэс

Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтэс

Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэс

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс

Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэс

Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтэс

ХУД-ийн Онцгой байдлын хэлтэс

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс

Гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төв

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН