Нүүр хуудасМэдээНОБГ: Зөвхөн баталгаат зам, гүүрээр зорчихыг анхааруулж байна

НОБГ: Зөвхөн баталгаат зам, гүүрээр зорчихыг анхааруулж байна

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн өдрүүдэд автомашинтайгаа голын усанд суусан 3 дуудлага мэдээлэл бүртгэгдлээ.

Тухайлбал өчигдөр /2024.06.04/ Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо Дипломат хотхоны хойно голд машин суусан хүмүүс нь гарч чадахгүй байна гэсэн дуудлага 20:52 цагт ирсэн. Дуудлагын дагуу НОБГ-ын Аврах ангийн бүрэлдэхүүн очиж иргэдийг голоос гаргаж аюулгүй байдлыг хангаж ажиллалаа.

Мэргэжлийн байгууллагаас ихэнх гол, нуурын усны түвшин нэмэгдэж байгааг мэдээллэсэн.

Иймд иргэдийг зөвхөн баталгаат зам, гүүрийг сонгож аюулгүй зорчихыг онцгойлон анхааруулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН