Нүүр хуудасМэдээНОБГ: Ойрын өдрүүдэд Хэрлэн, Туул, Тэрэлж, Улиастай, Сэлбэ голуудын усны түвшин нэмэгдэх...

НОБГ: Ойрын өдрүүдэд Хэрлэн, Туул, Тэрэлж, Улиастай, Сэлбэ голуудын усны түвшин нэмэгдэх тул аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна

Нийслэлийн Онцгой байдлын газарт 16:00 цагийн байдлаар гэр, хашаанд ус тогтсон 21 дуудлага бүртгэгдсэн байна. Алба хаагчид 15 дуудлагаар 220тонн усыг соруулан аюулгүй байдлыг хангаж, 6 дуудлагад заавар зөвлөмж хүргэн ажиллаж байна.

Голуудын усны түвшин нэмэгдэж байгаа тул усанд боогдсон, автомашинтай голд суусан дуудлага ирж байна. Тухайлбал Багануур дүүргийн 3-р хороо Хөдөө хэсэг Мэлз зуслангийн хойно Бааст голд приус-30 загварын автомашин усанд живсэн, дотроо 1 хүнтэй, урсах гэж байна дуудлагаар дүүргийн ОБХ-ийн алба хаагчдыг очиход приус-30 загварын автомашин усанд живсэн, жолооч нь дотроо гацсан байсныг эсэн мэнд гаргаж аюулгүй болголоо.

Ойрын өдрүүдэд Хэрлэн, Туул, Тэрэлж, Улиастай, Сэлбэ голуудын усны түвшин улам нэмэгдэх тул зөвхөн батөлгаат зам гүүрээр зорчиж аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН