Нүүр хуудасМэдээНОБГ: Таван ханатай гэр шатаж байсныг унтрааж, хажуугийн гэрүүд шатахаас хамгаалав

НОБГ: Таван ханатай гэр шатаж байсныг унтрааж, хажуугийн гэрүүд шатахаас хамгаалав

Өнөөдөр /2023.12.06/ 13:21 цагт БЗД-ийн 2-р хороонд айлын гэр шатаж байна, ойрхон байгаа 2 гэр рүү гал орох гээд байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход 5 ханатай гэр бүрэн шатаж, хажуугийн 2 гэр галд хайрагдаж байсныг бүрэн унтрааж ажиллалаа.

Гэр хорооллын айл өрхүүдийн зай хэмжээ алдагдаж, хэт ойр зайтай байрлах нь гал түймрийн үед богино хугацаанд дамжин шатаж эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насаараа хохирох аюул эрсдэлийг дагуулж байгаа тул таван метрээс багагүй зайд байрлуулахыг анхааруулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН