“Улаанбаатар марафон 2025”-д нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах анги, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн нийт 47 алба хаагч хурд хүч, тэсвэр тэвчээр, авхаалж самбаагаа сорин оролцож байна. Алба хаагчид 10км, 21км, 42км-ийн төрөлд гүйлээ.

“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлт аравдахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жил гадаад, дотоодын 30.000 гаруй гүйгчид оролцлоо.

