Нүүр хуудасМэдээНОБГ: Өнгөрсөн долоо хоногт 33 удаагийн гал түймрийн дуудлага иржээ

НОБГ: Өнгөрсөн долоо хоногт 33 удаагийн гал түймрийн дуудлага иржээ

Өнгөрсөн долоо хоногт цахилгааны угсралт, ашиглалтын буруугаас 13, яндангийн цонолтоос 12, ил галаас үүдэн 8 удаагийн гал түймрийн дуудлага мэдээлэл ирсэн байна.

Цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас автомашин цасанд суусан 12 дуудлагаар шуурхай ажиллаж, 69 иргэний аюулгүй байдлыг хангаж, 19 автомашиныг цаснаас татан гаргалаа.

Цаг уур, орчны шинжилгээний газраас 11 дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна гэж мэдээлж байна.

Зам даваа хаагдаж, үзэгдэх орчин хязгаарлагдмал болж, халтиргаа гулгаа үүсэж, төөрч, осгож эрүүл мэнд амь насаараа хохирч болзошгүй тул онцын шаардлагагүй бол орон нутгийн замд гарахгүй байхыг онцгойлон сэрэмжлүүлж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН