Монгол бөхийн өргөөнд нэгдүгээр сарын 13-нд Шинэ үндсэн хуулийн 30 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан болно.
Барилдах бөхчүүдийг нэгдүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд 10-17 цагийн хооронд бүртгэх аж.
Өнгөрсөн жил “Ковид-19” цар тахлын улмаас өнжсөн бол 2020 онд улс, аймгийн алдар цолтой 128 бөх зодоглоход Завхан аймгийн Яруу сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Жем-Интернэйшнл” ХХК, “Аварга” дээд сургуулийн бөх, цэргийн арслан М.Лхагвагэрэл аймгийн заан цолтойдоо түрүүлж, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, улсын өсөх идэр начин Ч.Хөхчирэнгэр үзүүрлэж байв. Их шөвөгт улсын харцага Б.Бат-Өлзий, улсын начин Э.Даш нар шалгарсан юм.