7.1 C
Ulaanbaatar
Ням, 26 9 сар 2021 18:01:20
Нүүр хуудасНийтлэлНэмэлт амин дэмүүд хэрэглэснээр ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлэх үү?

Нэмэлт амин дэмүүд хэрэглэснээр ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлэх үү?

Ясны  сийрэгжилт нь ясны эдийн нягтаршил аажмаар алдагдсаар ясны хугарал болон амьдралын чанар буурах эрсдэлд хүргэж байдаг.
Яс нь амьдралын турш хугарал гэмтэл гарсан үед өөрөө  нөхөн төлжиж байдаг. Энэ үйл явцадтодорхой хэдэн төрлийн уураг амин дэмүүд оролцож байдаг.
Өдөр тутмын зөв хооллолт болон нэмэлт амин дэмүүд нь ясны сийрэгжилтэнд сайнаар нөлөөлөх болон урьдчилан сэргийлэхэд тус болох уу хэмээн гайхаж байж магадгүй.
Тэгвэл энэ нийтлэлд ясны сийрэгжилтэнд сайнаар нөлөөлдөг болон урьдчилан сэргийлэхэд тустай 11 төрлийн нэмэлт тэжээлүүдийн үйлчлэл болон сул талыг судалж үзсэн болно.

1. Д Витамин

Д аминдэм нь ясны эрүүл мэндэд зайлшгүй шаардлагатай. Энэ нь кальцийн шимэгдэлтэнд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд ясны төлжилтийг зохицуулж байдаг.
Загасны тос, баяжуулсан сүүн бүтээгдэхүүнүүдэд витамин д агуулагдаж байдаг. Ихэнхи хүмүүс витамин д-гийн хэрэгцээг нарнаас авж байдаг.
Гэвч өвлийн улиралд болон ихэнхи цагыг ажил болон гэртээ өнгөрүүлдэг хүмүүст хангалттай витамин д нарнаас авж чаддаггүй байна. Цаашилвал эквадорын хойд эсвэл өмнөд хэсэгт амьдардаг хүмүүс жилд 2-5 сар орчим хугацаанд л нарнаас витамин д авах боломжтой байдаг байна. 400 ахмад настныг судалгаанд хамруулахад  д витамины дутагдлаас үүдсэн ясны сийрэгжилттэй байсан ба 8 долоо хоногийн турш д амин дэмийг зохих тунгаар өгөхөд ясны сийрэгжилтийн бууржээ.
Энэ нь д амин дэмийн дутагдалтай хүмүүсд нэмэлтээр д амин дэм уух нь ихээхэн ач холбогдолтой боловч цусан дахь д амин дэмийн хэмжээ хангалттай хэмжээнээс хэтрэх нь аюултай юм.
Өдөрт авахад зохих тун нь 1-70 насны хүүхэд болон том хүнд 600 IU ба 71-ээс дээш насныхан, жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд 800 IU байдаг байна. Хоногт 400-800  IU д витамин хэрэглэх нь цусан дахь д амин дэмийн түвшинг хэвийн хэмжээнд байлгаж ясны сийргэжилт болон яс хугархаас сэргийлэхэд чухал ач холбогдолтой юм. Хачирхалтай нь, 311 насанд хүрэгчдийг хамарсан судалгаанд хоногт 4000-10000 IU д амин дэм тогтмол хэрэглэдэг хүмүүс хоногт 400 IU тогтмол хэрэглэдэг хүмүүсээс илүү их ясны сийрэгжилттэй байсан байна.
Судалгааны үр дүнгээс харахад д амин дэмийг бага тунгаар удаан хугацаанд тогтмол хэрэглэх нь үр дүнтэй боловч амин дэмийн дутагталтай үед их хэмжээгээр түр хугацаанд хэрэглэх шаардлагатай  болдог байна. Судалгаагаар нийт хүн амын 50 хувь нь д амин дэмийн дутагдалтай гэж үздэг тул та өөрийгөө д амин дэмийн дутагдалтай гэж бодож байвал эмчид хандаарай.
Дүгнэлт.
Д амин дэм нь  ясанд чухал ач холбогдолтой. Нэмэлтээр д амин дэм хэрэглэх нь д амин дэмийн дутагдалтай хүмүүсд зайлшгүй шаардлагатай юм.

  2. Магни
Магни бол таны биед явагддаг 300 гаруй урвалд оролцдог чухал эрдэс бодис юм. Энэ нь ясанд  чухал ач  холбогдолтой  бөгөөд энэ эрдэс бодисын 60 орчим хувь нь ясны эдэнд байдаг. Магнийн хоногийн хэрэгцээ нь 19-30 насны хүмүүст өдөрт 310-320 мг, 31 ба түүнээс дээш насныханд хоногт 400-420 мг байна. Жирэмсэн болон хөхүүл үед хэрэгцээ бага зэрэг нэмэгддэг. Цэвэршилтийн дараах  51 эмэгтэйд хийсэн нэг судалгаагаар ясны сийрэгжилттэй эмэгтэйчүүдийн 40 хувь нь магнийн түвшин нь бага байсанг тогтоожээ. Түүнчлэн насанд хүрэгчдэд хийсэн хэд хэдэн судалгаагаар хоол хүнсээр болон нэмэлт тэжээлээр дамжуулан магнийг их хэмжээгээр хэрэглэдэг хүмүүс бага хэмжээгээр хэрэглэдэг хүмүүсээс илүү бат бөх ястай байдгыг баталжээ. Магнийн зохистой хэрэглээ нь ясны бат бөх байдалд тустай бөгөөд судалгаагаар энэ нь яс хугарахаас сэргийлэхэд нөлөөлж байгааг дурдсан юм. Самар, үр, үр тариа, буурцагт ургамал зэрэг магнигаар  баялаг хоол хүнс хэрэглэх нь чухал хэрэгтэй билээ. Хэрвээ өөрийгөө магни хангалттай хэрэглэхгүй байгаа гэж бодож байвал эмчид хандаарай.
Дүгнэлт.
Магнийн зохистой хэрэглээ нь ясны бат бөх байдалд чухал үүрэгтэй.

3. Бор
Бор нь ясны ургалт болон тэнцвэртэй байдалд чухал үүрэг гүйцэтгэдэг микроэлемент юм. Энэ нь ясанд шаардлагатай шим тэжээл болох кальци, магни, д амин дэмийн нийлэгжилтэнд нөлөөлдөг.
Одоогоор Борын хоногийн зохих тун байхгүй ч өнөөгийн судалгаан дээр үндэслэн өдөрт 1-3 мг Бор нь эрүүл мэндэд тустай гэж үзэж байна. Цэвэршилтийн дараах насны эмэгтэйчүүд дунд явуулсан судалгаанд өдөрт 3 мг Бор уух нь бөөр дэх кальци, магнийн алдагдлыг эрс бууруулсан болохыг тогтоожээ. Нэмж хэлэхэд ясны сийрэгжилттэй харханд хийсэн нэг судалгаагаар нэмэлтээр бор өгөхөд ясны сийрэгжилтийг эрс бууруулсан байна. Гэсэн хэдий ч хүн дээр энэ нөлөөг баталгаажуулсан судалгаа одоогоор дутмаг байна. Хатаасан чавга нь хоол хүнсэнд хэрэглэдэг борын агууламж ихтэй үүсвэрүүдийн нэг тул хатаасан чавганы хэрэглээ болон ясны нягтаршлын хамаарлыг судалж үзжээ. Жишээлбэл, цэвэршилтийн дараах насны 48 ясны сийрэгжилттэй эмэгтэйчүүдэд хийсэн нэг судалгаагаар өдөрт 50-100 грамм хатаасан чавга хэрэглэснээр 6 сарын хугацаанд ясны нягтаршил сайжирсан болохыг тогтоожээ. Бор нь хүмүүсийн өдөр тутамдаа хэрэглэдэг олон төрлийн амин дэмийн найрлаганд байдаггүй. Иймээс чавга, үзэм, хатаасан чангаанз зэргээр дамжуулан авах нь илүү хялбар байдаг.
Дүгнэлт.
Бор нь ясны ургалт болон тэнцвэртэй байдалд чухал үүрэг гүйцэтгэдэг микроэлемент юм. Илүү их судалгаа хийх шаардлагатай байгаа ч өдөрт 1-3 мг бор нь ясны эрүүл мэндэд тустай гэж үздэг.

4. Витамин К
К витамин нь ясны бат бөх чанарыг хадгалах, яс хугарахаас урьдчилан сэргийлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. К аминдэмийн дутагдал нь яс сийрэгжилт болон ясны хугаралд нөлөөлдөг. Одоогийн байдлаар К амин дэмийн хоногийн зохистой тун тодорхой тогтоогдоогүй байгаа ч 18-аас дээш насны эмэгтэй хүнд өдөрт 90 мкг, эрэгтэйчүүдэд өдөрт 120 мкг байхаар тооцоолсон. Иймээс навчит ногоо, брокколи, Брюсселийн нахиа зэрэг К аминдэмээр баялаг хоол хүнс хэрэглэх нь зүйтэй. К Витамин нь цус тогтоох үйлчилгээтэй тул Варфарин зэрэг цус шингэлэх эм хэрэглэдэг бол К витамин хэрэглэхээс өмнө эмчээс зөвлөгөө аваарай.
Дүгнэлт
К аминдэмийн дутагдал нь яс сийрэгжилт болон ясны хугаралд нөлөөлдөг.
5. Шар буурцгийн изофлавон
Изофлавон нь фитоэстроген гэж нэрлэдэг антиоксидантийн төрөл юм. Энэ нь эстроген даавартай төстэй бүтэцтэй бөгөөд таны биед агуулагдах эстроген дааврын рецепторыг идэвхжүүлж байдаг. Цэвэршилтийн үеэр бие махбод дахь эстрогений хэмжээ буурдаг. Энэхүү эстрогений багасалт нь яс сийрэгжих эрсдэлийг нэмэгдүүлж байдаг. Судалгаанаас харахад шар буурцгийн изофлавон нь ясан дахь кальцийн алдагдлыг бууруулж, ясны нөхөн төлжилтийг дэмждэг байна. 52 судалгаагаар шар буурцагны изофлавон нэмэлтээр дор хаяж нэг жил тогтмол  хэрэглэх нь ясны нягтаршилтыг нэмэгдүүлсэн байна. Нэг жилийн турш өдөрт 40-110 мг шар буурцагны изофлавоныг хэрэглэх нь ясны сийрэгжилтээс урдьчилан сэргийлнэ гэж үзжээ.
Дүгнэлт
Шар буурцагны изофлавоныг нэмэлтээр хэрэглэх нь цэвэршилтийн дараах үеийн эмэгтэйчүүдийн ясны нягтаршилыг сайжруулж, ясны нөхөн төлжилтийг дэмждэг болох нь батлагдсан. Хоногийн зохистой тунг тодорхойлохын тулд илүү их судалгаа хийх шаардлагатай байна.
6. Кальци
Кальци нь ясны эд эсийн гол бүрэлдэхүүн хэсэг бөгөөд ясны бат бөх байдал болон бүтцэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Үнэндээ таны биен дэх кальцийн 99 орчим хувь нь таны араг ясанд хадгалагддаг.
Одоогоор кальцийн зохистой тун нь өдөрт 700-1200 мг хооронд хэлбэлздэг бөгөөд амьдралын тодорхой үе шатуудад буюу: хүүхэд, өсвөр нас, жирэмслэлт, хөхүүл үе, 50-аас дээш насны эмэгтэйчүүд, 70 ба түүнээс дээш насанд хэрэгцээ нь ихэсдэг. Амьдралын туршид кальцийн зохистой хэрэглээ нь ясны эрүүл мэндэд чухал үүрэг гүйцэтгэдэг бол ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлэх зорилгоор кальцийн бэлдмэл хэрэглэх нь ямар ашиг тустай болох талаар олон судалгаа бий. Нэмэлтээр Кальци болон Д аминдэм хэрэглэх талаар хийсэн 8 судалгааг нэгтгэн  авч үзэхэд судалгаанд хамрагдсан дунд болон ахимаг насны хүмүүсийн ясны сийрэгжилт болон хугарлын эрсдлийг 15-30% бууруулсан болохыг тогтоожээ.

Нэмэлтээр Кальцийн бэлдмэл хэрэглэхэд гарж болох эрсдэлүүд
Нэмэлтээр их хэмжээний кальци хэрэглэх нь зарим эрсдэлийг дагуулдаг байна.
Жишээлбэл, кальцийн бэлдмэл нь өтгөн хатах, бөөрөнд чулуу үүсгэх, хоол боловсруулах эрхтэнтэй холбоотой сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай. Мөн зүрхний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж үздэг. Нэг судалгаагаар кальцийн бэлдмэл хэрэглэдэг хүмүүст зүрхний шигдээс болох эрсдэл нэмэгдсэн болохыг тогтоожээ. Хоол хүнсээр дамжуулж кальциа авах нь дээрх эрсдүүлүүдийг үүсгэдэггүй тул хоол хүнсээр дамжуулан кальцийн хэрэгцээгээ хангах эсвэл нэмэлтээр хэрэглэх талаар  эмчээс зөвлөгөө аваарай.
Дүгнэлт
Ясны сийрэгжилтийн үед кальцийн бэлдмэл хэрэглэх нь үр дүнтэй боловч дур мэдэн хараа хяналтгүй хэрэглэх нь олон эрсдэлүүдийг дагуулдаг байна.
 Бусад нэмэлт бэлдмэлүүд
Хэд хэдэн микроэлементүүд нь ясны бат бөх байдал болон нягтаршилтыг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Үүнд:
7. Цайр
 Цайр нь ясны ургалтанд чухал үүрэгтэй бөгөөд цайрын агууламж өндөр байх нь ясны нягтаршилтыг нэмэгдүүлдэг. Нэмж дурдахад ясны сийрэгжилттэй, ясны нягтаршил багатай эмэгтэйчүүдэд цайрын хэмжээ бага байгаа нь тогтоогджээ
8. Селен
Судалгаагаар селений хэмжээ ихсэх нь ясны сийрэгжилтээс сэргийлж байгааг илрүүлсэн боловч селений бэлдмэлийн үр нөлөөний талаархи судалгаа дутагдалтай байна.
 9. Зэс
Судалгаагаар зэсийн агууламж буурах нь  ясны сийрэгжилтэнд  нөлөөлж байгааг олж тогтоосон хэдий ч ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлэх болон зэсийн бэлдэлийн хоорондын хамаарлын талаарх судалгаа нь бага байна.
10. Манган
Судалгаагаар манганы агууламж өндөр байх нь ясны нягтаршилд сайнаар нөлөөлж байгаа хэмээн холбож үзсэн. Манган нэмэлт бэлдмэл нь  ясны эрүүл мэндэд ямар нөлөөтэй болохыг нарийвчлан судлах шаардлагатай байна.
11. Цахиур
Амьтан дээр хийсэн судалгаанд цахиурын нэмэлт бэлдмэл нь ясны нягтаршилыг нэмэгдүүлж, хугарамтгай байдлыг бууруулдаг болохыг тогтоожээ. Гэсэн хэдий ч хүмүүс дээр хийсэн судалгаа нь цөөн хэдэн хуучин судалгаагаар хязгаарлагдаж байна.
Эдгээр эрдэс бодисыг хоол хүнсээр дамжуулан хангалттай хэмжээгээр авах нь чухал ач холбогдолтой боловч ясны сийрэгжилт болон үүнтэй холбоотой хугарлын эрсдлээс хамгаалж чадах эсэхийг бүрэн судлах шаардлагатай байна.


Ясны сийрэгжилтыг эмчлэхэд тустай хэд хэдэн ургамлын гаралтай нэмэлт бэлдмэлийг уламжлалт анагаах ухаанд ашигладаг. Гэсэн хэдий ч эдгээр бэлдмэлүүдийн хүний ​​биед үзүүлэх үр нөлөөг одоогоор бүрэн судлаагүй байна.
Ямар хүмүүст нэмэлт бэлдмэлүүд хэрэгтэй вэ?
Ерөнхийдөө хоол тэжээлээр дамжуулан ясанд шаардлагатай амин дэмүүдийн хэрэгцээг хангахыг зөвлөж байна. Гэхдээ зарим хүмүүс яаж хоол хүнсээр дамжуулж шаардлагатай амин дэмээ авахаа мэддэггүй байна. Ялангуяа Д аминдэмийг дан хоол хүнсээр авахад хэцүү байдаг. Жилийн зарим үед нарны гэрлээс авах боломжтой боловч амьдралын хэв маяг, улирал зэргээс шалтгаалан нарны туяанаас D витамин авч чаддаггүй хүмүүс нэмэлтээр хэрэглэж болно. Нэмж дурдахад нас ахих тусам арьсны биологийн өөрчлөлтөөс болж ахимаг насныханд  Д аминдэмийг нийлүүгжүүлэх чадвар дутмаг болдог. Магни, кальци, витамин К, шар буурцагны изофлавон зэрэг ясны эрүүл мэндэд чухал ач холбогдолтой бусад нэгдлүүдийг хоол хүнсээр авах бүрэн боломжтой. Гэсэн хэдий ч доорх тохиолдлуудад нэмэлтээр хэрэглэж болно:
-Хоол тэжээлийн дутагдалд орсон үед
-Хоолны дуршил буурсан үед
-Шим тэжээлийг шингээх чадамж алдагдсан үед
-Жирэмсэн болон хөхүүл ээжүүд
-Ходоод тайрах зэрэг хоол боловсруулах эрхтний мэс заслын дараа
-Зарим цагаан хоолтонд
-Хоолны дэглэм барьж байгаа үед хэрэглэх боломжтой.

Дүгнэлт
Олон тооны нэмэлт тэжээлүүд хэрэглэх нь гаж нөлөөтэй байж болох ба зарим эмүүдтэй харилцан үйлчилдэг гэдгийг анхаарах хэрэгтэй.
Зөвхөн хоол тэжээл дэх амин дэмүүд нь ясны сийрэгжилтийг эмчлэх эсвэл бүрэн урьдчилан сэргийлэх боломжгүй юм. Гэсэн хэдий ч тодорхой хэмжээнд үр нөлөөтэй байдаг. Ясанд зарим төрлийн амин дэмүүд түүний дотор Д аминдэм, магни, бор, К аминдэм зэрэг нь чухал ач холбогдолтой байдаг. Хэрвээ нэмэлтээр амин дэмүүд хэрэглэхээр төлөвлөж байгаа бол мэргэжлийн  эмчээс зөвлөгөө аваарай.


Мэдээллиг: Т.Одбайгал ( эх барих эмэгтэйчүүдийн их эмч, тэргүүлэх зэрэгтэй, АУ-ны доктор)

FB хаяг: Гурван бүсгүй эмнэлэг, утас 99289813

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН