ОХУ-ын Иркутск муж, Иркутск болон Шелехов хотын ариун цэвэр, халдвар судлалын нөхцөл байдал одоогоор тогтвортой байна
Хавьтал болсон иргэдэд хийж буй эмнэлгийн ажиглалт дуусах шатандаа хүрсэн бөгөөд лабораторийн шинжилгээгээр COVID-19-ийн 2, риновирусын халдварын 2 тохиолдол илэрчээ. Харин бусад хавьтал болсон иргэдээс халдварт өвчин үүсгэгч бусад төрлийн эмгэг төрүүлэгч илрээгүй байна.
Одоогийн байдлаар хавьтал болсон иргэдийн 60 хувийн эмнэлгийн ажиглалтыг дуусгажээ. Иркутск мужид долоо хоногт 16 мянга орчим АРВИ-ийн тохиолдол бүртгэгдэж байгаа ч сүүлийн хоёр долоо хоногт өвчлөл нэмэгдэх хандлага ажиглагдаагүй ба өвчлөлийн түвшин эпидемийн босго үзүүлэлтээс 12.6 хувиар доогуур байна.
Энэ үед улирлын онцлогт тохирох амьсгалын замын вирусууд эргэлтэд байгаагаас риновирусын халдвар зонхилж, мөн томуугийн эхний тохиолдлууд бүртгэгдэж эхэлсэн бөгөөд голлон A(H1N1) хэв шинжийн томуу илэрч байгаа аж.
Нөхцөл байдлыг ОХУ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах болон хүний сайн сайхны салбарын хяналтын холбооны алба Роспотребнадзор хяналтдаа байлгаж байна.
Эх сурвалж: Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв (ЗӨСҮТ)





