Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элссэний 60 жилийн түүхт ойг тохиолдуулан 2021 оны зургаадугаар сараас аравдугаар сар хүртэлх хугацаанд монгол хүүхдүүд тус байгууллагын Дүрмийг монгол бичгээр буулган, бийрээр урнаар сийрүүлэх аян өрнүүлжээ.
![](http://mand.mn/wp-content/uploads/2022/08/2-100812-649574993.jpeg)
Уг аянд Монгол Улсын 21 аймаг, Улаанбаатар хотыг төлөөлсөн 11-19 насны 37 шилдэг уран бичээч хүүхэд оролцсон байна.
Гадаад харилцааны яаманд тэднийг төлөөлж 12 хүүхэд Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррешид үндэсний монгол бичгээр НҮБ-ын Дүрмийг бүтээсэн эх хувийг уг аяны түүхийг харуулсан товхимлын хамт гардуулан өгөв.