Нүүр хуудасМэдээНҮБ-ын тэргүүн ядуурлыг устгах чиглэлд хүчин чармайлт гаргахыг уриалжээ

НҮБ-ын тэргүүн ядуурлыг устгах чиглэлд хүчин чармайлт гаргахыг уриалжээ

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш ядуурлыг устгах чиглэлд гарч байгаа сөрөг үзүүлэлтүүдийг арилгахын төлөө хүчин чармайлт гаргахыг дэлхий дахинд даваа гарагт уриалжээ.

“Ядуурлыг устгах олон улсын өдөр тохиож байгаа энэ өдөр бид дэлхий дахины ядууралтай тэмцэхэд гаргасан ахиц дэвшил үгүй болж байна гэсэн хатуу үнэнтэй нүүр тулж байна” гэж А.Гутерреш жил бүрийн 10 дугаар сарын 17-ны өдөр тохиодог Ядуурлыг устгах олон улсын өдрийг тохиолдуулан хийсэн мэдэгдэлдээ цохон тэмдэглэлээ.

“COVID-19” цар тахал олон сая хүнийг ядуурал руу түлхсэнээр дөрвөн жил гаруйн нөр их хөдөлмөрийн дүнд гарсан ахиц дэвшлийг хойш татлаа. Тэгш бус байдал улам хүрээгээ тэлж байна гэж тэрбээр мэдэгджээ.

Мөн үүнтэй зэрэгцэн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хямрал нүүрлэж, зөрчил мөргөлдөөн гарч байгаа нь үлэмж хэмжээний үр дагавар учруулж, хамгийн ядуу бүлгийн хүмүүс хамгийн хүнд дарамтыг үүрч байна. Улмаар тогтвортой хөгжлийн зорилтууддаа хүрэхэд улам хүндрэлтэй болж байна гэж нэмж хэлэв.

Ядуурлыг устгах олон улсын өдөр дэлхий дахинд сэрүүлэг болох ёстой гэдгийг НҮБ-ын тэргүүн онцлон тэмдэглээд, энэ чухал өдөр илүү сайн сайхан дэлхий ертөнцийг цогцлоох үүрэг амлалтаа шинэчилж, ядуурлыг түүхийн хуудаснаа үлдээхийг уриалсан байна. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН