Нүүр хуудасМэдээНөхөн сонгуулийн санал хураалт 2021.10.10-ны өдөр явагдана

Нөхөн сонгуулийн санал хураалт 2021.10.10-ны өдөр явагдана

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийн санал хураалт 2021.10.10-ны өдөр явагдана. ХУУЛЬД ЗААСАН ХУГАЦААНД ХИЙГДЭХ АЖЛУУД:

Нам, эвсэл нь сонгуульд оролцох тухай хүсэлтээ 2021.8.11-ний өдрөөс өмнө Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ.

Нөхөн сонгуульд бие даан нэр дэвших иргэд 8 сарын 23, 24, 25-ны өдрүүдэд сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Үндэсний Аудитын газарт хүргүүлэх юм. Хугацаа хоцорсон мөрийн хөтөлбөрийг хүлээн авахгүй болохыг анхаарна уу. https://audit.mn/?p=13487

Сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй тооны дэмжигч сонгогчдын гарын үсэг зуруулах маягтыг 2021.8.26-ны өдрөөс эхлэн Хэнтий аймгийн болон Сонгинохайрхан дүүргийн сонгуулийн хорооноос очиж авна. Гарын үсэг зуруулах маягтын хуудас бүрт сонгуулийн хороо тэмдэг дарж олгоно.

СЕХ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН