Нүүр хуудасМэдээОБЕГ: Агаарын температур ирэх 2 хоногтоо нэмж хүйтэрнэ

ОБЕГ: Агаарын температур ирэх 2 хоногтоо нэмж хүйтэрнэ

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, уулархаг нутгаар ялимгүй цас орж, явган шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг болон говь, талын нутгаар салхи шуургатай байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж байна.

Иймд гал түймрийн аюулаас сэргийлэн галлагааг хэтрүүлэхгүй байх, пийшин зууханд түлшийг горимын дагуу хэрэглэх, яндангийн цонолтоос сэргийлэх, жолооч, тээвэрчид хол, ойрын замд зорчихдоо машин техникийн бэлэн байдлыг ханган, баталгаат зам гүүрээр зорчиж, төөрөх, осгохоос сэргийлж аюулгүй байдлаа хангахыг сэрэмжлүүлж байна.

2023 оны 11-р сарын 07-ны 20 цагаас 11-р сарын 08-ны 20 цаг хүртэл

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -23…-25 градус, бусад хэсгээр -18…-20 градус, өдөртөө -12…-14 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -24…-26 градус, өдөртөө -14…-16 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -23…-25 градус, өдөртөө -14…-16 градус хүйтэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН