Нүүр хуудасМэдээОБЕГ: Ахлах ахлагч Б.Эрдэнэсайхан ачааны автомашиныг шатахаас хамгааллаа

ОБЕГ: Ахлах ахлагч Б.Эрдэнэсайхан ачааны автомашиныг шатахаас хамгааллаа

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Таван шарын урд талын төмөр замын призериин дэргэд өнөөдөр 13:25 цагийн үед шилэн хөвөн ачиж явсан ачааны автомашины дугуй орчмоос гал гарч шатаж эхэлсэн байна.

Энэ үед ОБЕГ-ын харъяа 112 дугаар ангийн харуул, ахлах ахлагч Б.Эрдэнэсайхан таарч, хажууд нь явж байсан түлш тээвэрлэх автомашины гал унтраагуурыг авч, галыг унтраан аюулгүй болгож, иргэний эд хөрөнгийг шатах аюулаас хамгааллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН