Нүүр хуудасМэдээОБЕГ: Баруун бүсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч нарын сургалтыг зохион байгуулж...

ОБЕГ: Баруун бүсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч нарын сургалтыг зохион байгуулж байна

ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах сургалтын газар, Гал түймэртэй тэмцэх газраас баруун бүсийн анги, байгууллагын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах байцаагч нарын сургалтын энэ сарын 28-29-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Сургалтад Говь-Алтай, Ховд, Завхан, Баян-Өлгий, Увс, Өвөрхангай аймгийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах байцаагч нарын 20 орчим алба хаагч хамрагдаж байгаа юм.

Төрийн албан хаагчийн ёсзүй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн анхаарах асуудал, гал түймрийн улсын хяналт шалгалтын цахим бүртгэл мэдээлэл, анхаарах асуудал, гал түймрийн хэрэг шийдвэрлэлтэд тулгамдаж байгаа асуудал сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгож, барилга байгууламжид хяналт, шалгалтыг газар дээр нь хийж, туршлага, мэдээлэл солилцож байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН