Нүүр хуудасМэдээОБЕГ: “Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах 4 боть судалгаа” шилдэг эрдэм шинжилгээний бүтээлээр...

ОБЕГ: “Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах 4 боть судалгаа” шилдэг эрдэм шинжилгээний бүтээлээр шалгарлаа

Онцгой байдлын байгууллагын 2023 оны эрдэм шинжилгээний “Шилдэг бүтээл”-ээр Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн “Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах 4 боть судалгаа”-ны бүтээл шалгарлаа. Тус бүтээлийг хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, дэд хурандаа П.Чимэдцэрэн, эрдэм шинжилгээний ажилтан, ахмад Т.Өсөхжаргал, төвийн дарга, хошууч Э.Энхбат, Гамшиг судлалын төвийн Эрдэм шинжилгээний ажилтан, хошууч С.Солонго нар хамтран судалж, боловсруулсан байна.

Энэхүү бүтээл нь  газар хөдлөлтийн гамшгийн үеийн эрх зүйн орчин, төлөвлөлтийн өнөөгийн байдал, сайжруулах боломж, газар хөдлөлтийн үеийн эрэн хайх, аврах ажиллагааны чадавхад хийсэн үнэлгээ,  газар хөдлөлтийн гамшгийн үеийн талуудын хамаарал, нөлөөллийн судалгаа, гамшгийн үеийн Гамшгаас хамгаалах улсын албад, иргэдийн бэлэн байдлын  өнөөгийн байдлын судалгаа гэсэн дөрвөн багц судалгаа юм. Судалгааны үр дүнгээр хэд, хэдэн эрх зүйн зохицуулалтын баримт бичигт өөрчлөлт, шинэчлэлт оруулахаар санал хүргүүлсэн ба ажлын хэсэг гарган ажиллаж байгаа юм

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН