Нүүр хуудасМэдээОБЕГ: “Гамшгийн эрсдэлийн үр ашигтай менежментийн нэгдсэн тогтолцоо” сэдэвт семинарт оролцлоо

ОБЕГ: “Гамшгийн эрсдэлийн үр ашигтай менежментийн нэгдсэн тогтолцоо” сэдэвт семинарт оролцлоо

БНХАУ-ын Наннин хотноо энэ сарын 4-8-ны өдрүүдэд зохион байгуулсан “Гамшгийн эрсдэлийн үр ашигтай менежментийн нэгдсэн тогтолцоо” сэдэвт семинарт ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Ц.Уранчимэг, Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Б:Баянмөнх нараар ахлуулсан алба хаагчид оролцоод ирлээ.

Семинарт тус улсын Онцгой байдлын яам, Улсын нөөцийн яам, Орон сууц, хот хөдөөгийн хөгжлийн яам,  Гуансигийн хөгжлийн шинэчлэлийн хороо, Гуанси мужийн Сангийн газар зэрэг таван гуйцэтгэгч агентлаг болон зүүн өмнөд Азийн улс, орнуудын төлөөлөл оролцсон юм.

Оролцогчид гамшгийн эрсдэлийг тодорхойлох, үнэлэх, гамшгийн эсрэг тэсвэрлэх чадвар, гамшгийн үед хариу арга хэмжээ авах болон Онцгой байдлын менежмент, бүс нутгийн хамтын ажиллагаа, нийгмийн хүртээмж, боловсрол, чадавхыг бэхжүүлэх  гэсэн үндсэн зургаан сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлж, харилцан саналаа солилцсон байна.

Мөн энэ хүрээнд гамшгийн эрсдэлийн удирдлагын чиглэлээр  мэргэшсэн техник, мэргэжлийн боловсролын сургууль, онцгой байдлын техник, технологийн үзэсгэлэн, яаралтай тусламжийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН