Азийн бүтээмжийн төвөөс Бүгд Найрамдах Филиппин Улсын нийслэл Манилла хотноо зохион байгуулсан “Training course on Gainsharing in Agribusiness Enterprises” сэдэвт олон улсын сургалтад ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн Эдийн засаг, нөөц, ар талын тэнхимийн профессор, доктор, дэслэгч Б.Одгэрэл “Mongolian Agribusiness Enterprises” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, сертификат гардан авлаа.
Энэ сарын 20-24-ний өдрүүдэд болсон сургалтын үр дүнд “Gainsharing knowledge” чиглэлээр төсөл хамтран хэрэгжүүлэх санал хүлээн авч, төслийн саналыг тэнхимийн багш, алба хаагчдын хамт боловсруулахаар болсон байна.
Тус сургалтад Тайвань, Тайланд, Индонез, Вьетнам зэрэг Азийн 17 улсын 25 мэргэжилтэн, алба хаагч оролцсон бөгөөд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэвшилтэт техник, технологи, инновацд тулгуурлан хөгжүүлэх, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ болон үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх талаар туршлага хуваалцаж, мэдлэг хуримтлууллаа.