Нүүр хуудасМэдээОБЕГ: Нийт нутгийн 80 орчим хувьд цасан бүрхүүлтэй, гуу жалгандаа 100 см...

ОБЕГ: Нийт нутгийн 80 орчим хувьд цасан бүрхүүлтэй, гуу жалгандаа 100 см хүртэл зузаан цастай байна

Арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр 2 дугаар сарын 29-ний байдлаар нийт нутгийн 80 орчим хувьд цастай байна.

Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхий, Хантайшир, Монголын Дорнод тал болон говийн нутгийн зарим хэсгээр 10-43 см, хунгарлаж шуурсан газартаа 80 см, гуу жалгандаа 100 см хүртэл зузаан, бусад нутагт 1-9 см цастай. 

Энэ арав хоногт агаарын температур нийт нутагт олон жилийн дунджийн орчим буюу түүнээс 1.1-12.0 градусаар хүйтэн, хур тунадас 80 орчим хувьд олон жилийн дунджийн орчим буюу түүнээс бага, 20 гаруй хувьд дунджаас ахиу байлаа. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН