Нүүр хуудасМэдээОБЕГ: ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГЫН 2023 ОНЫ ШИЛДЭГ АЛБА ХААГЧ, АНГИ, САЛБАРУУД

ОБЕГ: ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГЫН 2023 ОНЫ ШИЛДЭГ АЛБА ХААГЧ, АНГИ, САЛБАРУУД

Онцгой байдлын байгууллагаас 2023 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг идэвх санаачилга, үр бүтээл гарган хамт олноо хошуучлан ажилласан тэргүүний алба хаагч, тэргүүний хамт олныг шалгарууллаа.

Онцгой байдлын байгууллагын 2023 оны “Шилдэг удирдагч”-аар 185 дугаар ангийн захирагч, хурандаа Г.Бат-Эрдэнэ,

“Шилдэг мэргэжилтэн”-ээр НОБГ-ын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа С.Буяннэмэх “Шилдэг аврагч”-аар Уул уурхайн аврах 09 дүгээр ангийн Эрэн хайх аврах салбарын аврагч, ахлах ахлагч Б.Баттулга, НОБГ-ын Аврах ангийн аврагч, ахлах ахлагч Н.Оюунбаатар, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн аврагч-химичин, ахлах ахлагч Ө.Баттулга,

“Шилдэг аврагч-гал сөнөөгч”-өөр НОБГ-ын Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Уламбадрах, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Ч.Отгонбаатар, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн, гал сөнөөгч, ахлагч Б.Батзориг, Завхан аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч С. Энхтөр, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Л.Ганхүү, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Өлзий-Орших, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч З.Золбаяр , Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч С. Билгүүн,

“Шилдэг холбоочин”-оор Үндэсний аврах бригадын холбоо, зарлан мэдээллийн тусгай бүлгийн аврагч-холбоочин, ахлагч Б.Билгүүн,

“Шилдэг жолооч”-оор Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Д.Мижиддорж, “Шилдэг Улсын нөөцийн салбарын ажилтан”-аар Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын 159 дүгээр салбарын 070 дугаар цэгийн нөөцийн барааны нярав С.Мельс,

“Шилдэг ажилтан”-аар Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн галын лабораторийн техникч, ахлах ахлагч О.Баттулга, Жаргалант сэргээн засах төв 113 дугаар ангийн шалган нэвтрүүлэгч,

дэд ахлагч Б.Азжаргал,

“Тэргүүний газар”-аар хурандаа Т.Мөнхдорж захирагчтай Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги, хурандаа А.Дашням даргатай нийслэлийн Онцгой байдлын газар, хурандаа М.Адъяабаатар даргатай Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар,

“Тэргүүний хэлтэс”-ээр дэд хурандаа М.Пүрэвжав даргатай НОБГ-ын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс,

“Тэргүүний анги”-аар дэд хурандаа А.Отгонбаяр захирагчтай Орхон аймгийн Онцгой байдлын газрын гэрээт Гал түймэр унтраах, аврах 58 дугаар анги,

“Тэргүүний салбар”-аар дэслэгч Э.Ширнэн захирагчтай Үндэсний аврах бригадын Агаарын ажиллагааны салбар,

“Тэргүүний салаа”-аар ахмад Г.Мөнхбат захирагчтай НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн III салаа,

“Тэргүүний бүлэг”-ээр ахмад Б.Отгонбаяр даргатай НОБГ-ын Аврах ангийн VI бүлэг тус тус шалгарлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН