Нүүр хуудасМэдээОБЕГ: Сэлэнгэ, Төв аймагт гурван удаагийн хээрийн түймэр бүртгэгджээ

ОБЕГ: Сэлэнгэ, Төв аймагт гурван удаагийн хээрийн түймэр бүртгэгджээ

Онцгой байдлын байгууллагад өнөөдөр /2025.04.09/ Сэлэнгэ аймгийн Баянгол, Сант, Төв аймгийн Өндөрширээт суманд гурван удаагийн хээрийн түймрийн дуудлага бүртгэгдлээ.

Бүртгэгдсэн түймрээс 16:00 цагийн байдлаар Сэлэнгэ аймаг Баянгол суманд гарсан түймрийг бүрэн унтрааж, Сант суманд гарсан түймрийг цурманд оруулаад байна.

Харин Төв аймгийн Өндөрширээт суманд гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байгаа юм.

Түймэр унтраах ажиллагаанд аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумдын мэргэжлийн анги, сайн дурын хэсгийн бүлгүүд ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН