Нүүр хуудасМэдээОБЕГ: Тайвань улсад 1999 оноос хойш тохиолдоогүй хүчтэй газар хөдлөлт болжээ

ОБЕГ: Тайвань улсад 1999 оноос хойш тохиолдоогүй хүчтэй газар хөдлөлт болжээ

Тус улсад орон нутгийн цагаар 08:00 цагт болсон 7.4 магнитудын газар хөдлөлтийн гамшгийн улмаас нийт дөрвөн хүн амь үрэгдэж, 57 хүн бэртэж, гэмтсэн байна. Орон нутгийн өдөр тутмын сонины мэдээлснээр Тароко Үндэсний Паркад алхаж явсан гурван иргэн хөрсний гулгалтын улмаас амь насаа алдсан байна. Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг аюулгүй талбайд нүүлгэн шилжүүлэлт хийсэн бөгөөд 25 сая хүн үйлчлүүлдэг хот хоорондын галт тэрэгний үйлчилгээ тасалджээ. Мөн дэлхийн хоёрдугаар дайны үед баригдсан сургуулийн барилгын хана, хийц бүтэц гэмтсэн аж.

1999 оны 9 дүгээр сарын 21-нд 7.7 магнитудын газар хөдлөлтийн аюулт үзэгдэл тохиолдож, 2400 хүн амь үрэгдэж, 100 мянган хүн бэртэж гэмтэн, олон мянган барилга байгууламж сүйдэж байсан түүхэн гамшгаас хойш тохиолдож байгаа хоёр дахь том газар хөдлөлтийн аюулт үзэгдэл тохиолдлоо хэмээн орон нутгийн удирдлагаас мэдээлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН