Нүүр хуудасМэдээОБЕГ: ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛИАР ШАГНАЛАА

ОБЕГ: ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛИАР ШАГНАЛАА

Эрхэлсэн ажил, салбартаа үр бүтээлтэй ажиллан, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа алба хаагчдыг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.

Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн хүндэт медаль”-аар НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ахлах нягтлан бодогч, хошууч Д.Баярсайхан, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн салааны захирагч, ахлах дэслэгч Б.Бат-Оргил,

“Шударга журам медаль”-аар Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Т.Жавхлантөгс нарыг,

Шадар сайдын тушаалаар Онцгой байдлын албаны “Тэргүүний ажилтан тэмдэг”-ээр ОБЕГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын холбогч офицер, төлөвлөлтийн мэргэжилтэн, хурандаа Б.Батсайхан, Санхүү, ар талын газрын ахлах мэргэжилтэн, ахмад Э.Эрдэнэбаатар НОБГ-ын мэргэжилтэн, хошууч Ц.Гантулга, Аврах ангийн эмч, дэд хурандаа Х.Энхбат, 119 дүгээр ангийн захирагч, хурандаа А.Алтанбагана179 дүгээр ангийн ахлах нягтлан бодогч, хошууч Б.Тэгшжаргал, 185 дугаар ангийн 032 дугаар цэгийн харуул Н.Цэвэгдорж, мөн цэгийн харуул, дэд ахлагч Ж.Чинбаатар нарыг,

“Онц гал сөнөөгч тэмдэг”-ээр ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, хошууч Б.Баттүвшин, НОБГ-ын гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Х.Анхбаяр, мөн мэргэжилтэн, ахмад Б.Амгаланзаяа, мөн газрын мэргэжилтэн, дэслэгч О.Одбаяр, “ДЦС-4” ТӨХК-ийн галын хэсгийн дарга, ахлах байцаагч, ахмад Б.Дамдин, мөн хэсгийн гал сөнөөгч, ахлах ахлагч М.Бадрахзул, Төрийн ордны гал сөнөөгч, ахлах ахлагч О.Баттогтох, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч Ү.Сарангоо, мөн ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Л.Отгонбаатар, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн захирагч, хошууч Д.Ууганбаяр, Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад М.Мөнхболд, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Н.Түвшинтөгс, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Э.Батзаяа, мөн ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Ж.Батзориг, Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн захирагч, ахмад Б.Нармандах, мөн ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Н. Наранбаатар, мөн ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Э.Чинбат , Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Батмөнх нарыг тус тус шагналаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН