Нүүр хуудасМэдээОБЕГ: Хойд бүсийн алба хаагчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлэгт...

ОБЕГ: Хойд бүсийн алба хаагчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлэгт хамруулж байна

ОБЕГ-ын Санхүү, ар талын газрын Эрүүл мэндийн тасгийн дарга, клиникийн профессор, дэд хурандаа Д.Хонгороор ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн Төв аймгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагуудын алба хаагчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлэгт хамрууллаа.

Ажлын хэсэгт ОБЕГ, Ар талын 115 дугаар анги, Уул уурхайн аврах 09 дүгээр анги, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газар, АШУҮИС-ийн нарийн мэргэжлийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд багтан ажиллаж байна.

Энэ сарын 25-аас ирэх аравдугаар сарын 17-ны өдрүүдэд Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Булган, Хөвсгөл, Архангай аймгийн Онцгой байдлын байгууллагад ажиллах юм.

Үзлэгээр цусан дахь өлөн үеийн сахарын хэмжээ тодорхойлох, хэвлийн болон бамбайн хэт авиан оношилгоо, зүрхний цахилгаан бичлэг гурван төрлийн шинжилгээ оношилгоо, чих хамар хоолой, арьс харшил, мэдрэл, дотор, мэс засал, гэмтэл, хавдар, урологи зэрэг есөн төрлийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг хийж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН