Нүүр хуудасБусадОБЕГ: Хөвсгөл аймагт 3 удаа газар хөдөлсөн, ноцтой хохирол учраагүй...

ОБЕГ: Хөвсгөл аймагт 3 удаа газар хөдөлсөн, ноцтой хохирол учраагүй…

5-р сарын 03-ны 16.46 цагт 6.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт.
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд 34 км-т орших Хороо багийн Адуун гэдэг газарт тавдугаар сарын 3-ны өдрийн 16:46 цагт 6.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс 16:51 цагт ирүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга, Засаг даргын Тамгийн газрын дарга, Байгаль орчны Улсын хяналтын байцаагч болон тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд хүчтэй мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй гэж мэдэгджээ. Тухайн газар хөдлөлтийн чичирхийлэл нь Улаанбаатар хот болон Архангай, Орхон аймгийн зарим иргэдэд сул мэдрэгдсэн.

5-р сарын 03-ны 16.58 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт.
Хөвсгөлаймгийн Ханх сумын төвөөс баруун урагш 33 км-т орших Хороо багийн Адуун гэдэг газар 16:58 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга, Байгаль орчны Улсын хяналтын байцаагч болон тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд сул мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй гэжээ. 

5-р сарын 03-ны 22.11 цагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт.
Ханх сумын төвөөс баруун урагш 44 км-т орших Хороо багийн Хачим гэдэг газар 22:11 цагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс цахим шуудангаар 22:21 цагт ОБЕГ-т ирүүлжээ. Газар хөдлөлтийн чичирхийлэл нутгийн иргэдэд сул мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй гэж мэдэгдсэн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН