Нүүр хуудасМэдээОБЕГ: Хөрсний гулгалтын улмаас 13 иргэн амь насаа алдаж, 20 орчим хүн...

ОБЕГ: Хөрсний гулгалтын улмаас 13 иргэн амь насаа алдаж, 20 орчим хүн бэртэж гэмтжээ

Тайланд улсын Пукет арал дээр байрлах амралтын газарт наймдугаар сарын 25-нд хөрсний гулгалт болж, 13 иргэн амь насаа алдаж, 20 орчим хүн бэртэж гэмтэн, 209 айл өрх нурсан байна.

Өнгөрсөн долоо хоногт орсон хүчтэй аадар борооны улмаас тус улсын өмнөд хэсэгт жуулчдын очих дуртай газар болох Их Буддагийн аялал жуулчлалын бүсэд хөрсний гулгалт үүсэж, их хэмжээний хохирол учруулсан талаар тус мужийн амбан захирагч Софон Суваннарат мэдэгдлээ.

Хөрсний гулгалтын улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан томоохон цэвэрлэгээ хийгдэж байна албаныхан мэдээлсэн байна.

Эх сурвалж: CNBC news

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН