17.1 C
Ulaanbaatar
Дав, 02 8 сар 2021 15:53:18
Нүүр хуудасМэдээОй, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хяналтын цэгүүдийг ажиллуулж байна

Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хяналтын цэгүүдийг ажиллуулж байна

 Дорнод аймгийн хэмжээнд он гарсаар зургаан удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдээд байна.

Тиймээс аймгийн Засаг даргын А/66 дугаар захирамжаар ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор Хэрлэн сумаас гарах, орох улсын болон орон нутгийн чиглэлийн замууд болох Хэрлэнгийн гүүр, Баянтүмэнгийн гүүр, Ялалтын гүүр, Баян-Уул, Цагаан-Овоо сумдын чиглэлийн зам, Гурванзагал, Дашбалбар, Чойбалсан сум чиглэлийн хөдөө, орон нутгийн замд таван хяналтын цэгүүдийг ажиллуулж байна.

Дээрх хяналтын цэгүүдээр нэвтэрч байгаа тээврийн хэрэгслийн галын аюулгүй байдлыг шалгаж, хөдөө орон нутагт зорчиход машины дээд эд ангид хуримтлагдсан өвсийг авах зориулалттай сэтгүүр төмрийг жолооч нарт олгож, анхааруулга санамж хүргэн ажиллаж байна гэж Дорнод аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 Түймрийн дийлэнх хувийг хүний буруутай үйл ажиллагаа, машин техникийн бүрэн бус байдал, яндангийн оч баригчгүй байх зэргээс шалтгаалж байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН