16.1 C
Ulaanbaatar
Мяг, 22 6 сар 2021 10:15:26
Нүүр хуудасМэдээОлимпын эрх олгох туялзуур сэлэмний АШТ-ээс Б.Амарзаяа хүрэл медаль хүртлээ

Олимпын эрх олгох туялзуур сэлэмний АШТ-ээс Б.Амарзаяа хүрэл медаль хүртлээ

Узбекистан улсын Ташкент хотод зохион байгуулагдаж буй Ази, Номхон далайн орнуудын Олимпын эрх олгох туялзуур сэлэмний аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын хоёр удаагийн аварга, спортын мастер Б.Амарзаяа хүрэл медаль хүртлээ. 

Энэ бол монголын туялзуур сэлэмний спортын түүхэнд тохиож буй бахархам амжилтын нэг билээ. 

Тэрбээр одоо 22 настай бөгөөд тус тэмцээний хүнд сэлэмний төрөлд өрсөлдөж, хагас шигшээд Казахстаны тамирчинд 14:15 оноогоор ойрхон тоглон ялагдал хүлээж хүрэл медаль хүртлээ.

Түүний жинд Сингапурын тамирчин алтан медаль хүртэн олимпын эрхээ авсан бол Казахстаны тамирчин мөнгөн медаль хүртсэн байна.

Хэсгийн шатанд:

Монгол 5:4 Тайланд

Монгол 5:4 Иран

Монгол 3:5 Вьетнам

Монгол 2:5 Австрали

Монгол 3:4 Энэтхэг

Монгол 5:3 Сири

Хасагдах шатанд:

Монгол 15:3 Филиппин

Монгол 15:14 Вьетнам

Монгол 14:15 Казакстан

1 хүн, зогсож байгаа болон дотор гэх мэтийн зураг байж болно
нэг буюу түүнээс олон хүн, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН