1 C
Ulaanbaatar
Лха, 12 5 сар 2021 00:51:42
Нүүр хуудас Мэдээ Олон залууст итгэл, хүч өгсөн Г.Батзаяа бүрэн эдгэрч эмнэлгээс гарчээ

Олон залууст итгэл, хүч өгсөн Г.Батзаяа бүрэн эдгэрч эмнэлгээс гарчээ

Реппер Thunder, дуучин Хишигдалай нарын дуулсан “Ганцхан шалтгаан” гэдэг дуунаас анх Г.Батзаяаг харсан хүн цөөнгүй бизээ. Г.Батзаяа нь анх 2019-09-13ны өдөр цусны хорт хавдартай гэж оношлогдон БНХАУ-ын Бээжин хотод эмчилгээ хийлгэж эхэлсэн юм. Түүнээс хойш есөн сарын дараа бүрэн эдгэрч эмнэлгээс гарч буйгаа цахим хуудсандаа нийтэлжээ.

Түүний хувьд хорт хавдрын тархалт 80 хувьтай чөмөг шилжүүлэн суулгах мэс засал яаралтай хийлгэвэл амь нас аврагдах боломж байсан. Харин хагалгаа, эмчилгээний зардал нь 650 сая төгрөг болох тул Монголчуудаас тусламж хүссэн. Сайхан сэтгэлт Монголын ард түмэн хандив тусламжийн гараа сунгаснаар түүнд амьдрал бэлэглэсэн юм.

Г.Батзаяагийн ээж “Хүү маань өнөөдөр эмнэлгээс гарч байна. Ингээд 7 хоног бүр 2 удаа шинжилгээгээ өгч эмээ уугаад л байх нь. Хүүг минь дэмжиж хандив илгээж байсан Монголын цаашлаад нутгийн зон олон улсын болон хувийн хэвшлийн байгууллагууд Дорноговь аймгийн удирдлагууд, хүүгийн ажлын хамт олон, найз нөхдөд, миний таних танихгүй сайхан сэтгэлт бүх хүмүүст ах дүү төрөл садан найз нөхөд Европд суугаа Солонгост байгаа монголчууд гээд хэдэн зуугаараа хандив өгч урмын сайхан үг хэлж сэтгэлээ чилээж байсан хүн нэг бүрт цаг ямагт хамт байсанд маш их баярлалаа. Монголчууд бол гайхалтай ард түмэн шүү.Та бүхний тус дэмээр хүү маань бослоо, баярлалаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

 Ийнхүү олон хүнд итгэл найдвар, урам зориг, басхүү тэвчээр хатуужлыг мэдрүүлсэн залуу Г.Батзаяа эмнэлгээс гарч байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН