Нүүр хуудасМэдээОлон улсын тэмцээнд монгол зурагчны бүтээл гуравт эрэмбэлэгдлээ

Олон улсын тэмцээнд монгол зурагчны бүтээл гуравт эрэмбэлэгдлээ

Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооны /AIPS/-ноос зохион байгуулдаг “AIPS Sports media AWARDS” ёслолын ажиллагаа Унгар улсын нийслэл Будапешт хотноо болж Монголын гэрэл зурагчин Ч.Ганбатын бүтээл гуравдугаар байр эзэлж, Монголын спортын сэтгүүлч, гэрэл зурагчдын бүтээл анх удаа эхний гуравт эрэмблэгдлээ.

Тодрулбал: Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны Дэд ерөнхийлөгч Чулуубаатарын Ганбатын “Уурга шүүрлээ” бүтээл Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооноос зарласан Дэлхийн гэрэл зургийн уралдааны “Алтан агшин” төрөлд 125 орны зурагчдын шигшмэл 1794 зургаас шилдэг гурвын нэгд шалгарч байна.

Гэрэл зурагчин Ч.Ганбатын Төв аймгийн сумын наадмаас “олзолсон” Before the catch (Уурга шүүрлээ) бүтээл Хуан Арболеда (Колумб, AFP) хөлгүй тэшүүрчний онцлох агшинг буулгасан “You set the limits” (Чиний тогтоосон хязгаар), Жүан Ү (БНХАУ, Синьхуа) хүнд цохилтод орсон тамирчны нүүрний хувирлыг тусгасан “Chinese boxer Xu Can” (Хятадын боксчин Шюй Цань) гэсэн зургуудтай өрсөлдсөн юм.Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооны “AIPS AWARDS” ёслол нийт 11 төрөлд спортын уран бүтээлчдийн шилдгүүдийг тодруулсан билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН