Нүүр хуудасМэдээХавдрын эсрэг идэвхтэй тэмцэхийг уриалжээ

Хавдрын эсрэг идэвхтэй тэмцэхийг уриалжээ

Бага болон дунд орлоготой орнуудад хавдрын эмчилгээг сайжруулах ажлыг анхааралдаа авахыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага олон улсын хамтын нийгэмлэгт уриалжээ. Энэ нь ойрын 10 жилийн хугацаанд 7 сая хүнийг үхлээс аврахад туслах юм хэмээн илтгэлд дурдсан байна.

Улс орон бүрт тулгамдаад буй асуудалд тохирох шийдлийг олж, түүнийг эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулан нийтийн хүртээл болгохыг ДЭМБ уриалжээ. Ингэхийн тулд олон байгууллага хамтран ажиллах шаардлагатайг ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом онцлон тэмдэглэсэн байна. 

“Анхны тусламж үйлчилгээ, лавлахын систем илүү хүртээмжтэй байсан бол хүмүүс хорт хавдрыг илүү эрт илрүүлж, үр дүнтэй эмчилгээ хийлгэн эмчлэгдэх боломжтой байх байсан. Бага болон дунд орлоготой улсуудад хорт хавдрын тусламж үйлчилгээтэй холбоотой нөхцөл байдлыг сайжруулах нэмэлт арга хэмжээг авч хэрэгжүүлэхгүй байх аваас ойрын 20 жилийн хугацаанд хорт хавдрын өвчлөл 60 хувиар нэмэгдэнэ” хэмээн ДЭМБ цохон тэмдэглэжээ. 

Эх сурвалж: Монцамэ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН