Нүүр хуудасМэдээ“Олон улсын эх дэлхийн өдөр”-өөр эрчим хүчээ хэмнэж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулъя

“Олон улсын эх дэлхийн өдөр”-өөр эрчим хүчээ хэмнэж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулъя

2009 оноос эхлэн Нэгдсэн үндэсний байгууллагаас жил бүрийн 04 дүгээр сарын 22-ны өдрийг “Олон улсын эх дэлхийн өдөр” болгон тэмдэглэж ирсэн уламжлалтай. Дэлхийн улс орон энэ өдрийг дэлхийн экосистем, байгалийн нөөц, биологийн олон янз байдлыг хамгаалах, нөхөн сэргээхэд олон нийтийн оролцоо чухал ач холбогдолтойг онцлон олон нийтэд мэдээ, мэдээлэл түгээх зэргээр тэмдэглэн өнгөрүүлдэг юм.
Тэгвэл энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас өнөөдөр 18:30-19:30 цагийн хооронд гэрэл, цахилгаан хэрэгслээ бүрэн унтрааж эрчим хүчээ хэмнэн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, байгаль дэлхийн экосистемийг хамгаалахад бодит хувь нэмэр оруулж өнгөрүүлэхийг уриалж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН