Нүүр хуудасМэдээ“Оргио” тахианы үйлдвэрт гал гарч, 12725 дэгдээхий шатжээ

“Оргио” тахианы үйлдвэрт гал гарч, 12725 дэгдээхий шатжээ

Нийслэлийн Налайх дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт “Ажигана” группийн харьяа “Оргио” тахианы үйлдвэрт өнгөрсөн баасан гарагт гал гарч, 12725 дэгдээхий шатсан байна..

Гал гарсан байр нь 4х12 метрийн хэмжээтэй бөгөөд дуудлага тухайн өдрийн 09:08 цагт онцгой байдлын албанд очжээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 6.5 км зам туулан 09:16 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН