Нүүр хуудасМэдээОрон нутгийн иргэд 1 сарын 6-н хүртэл хотоос гарах боломжгүй

Орон нутгийн иргэд 1 сарын 6-н хүртэл хотоос гарах боломжгүй

 2021 оны нэгдүгээр сарын 6-ныг хүртэл хатуу хөл хорио тогтоосонтой холбоотой орон нутгийн иргэд буцаж чадахгүйд хүрээд байгаа билээ.

Энэ асуудлаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Зоригоо мэдээлэл өглөө.

Тэрбээр “Нийслэлээс гарах хөдөлгөөнийг бүрэн хаасан байгаа. Зөвхөн хүнс, шатахуун, өвс тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл ачсан авто тээврийн хэрэгслийн жолооч, албан томилолт, буяны ажилд оролцох зэрэг хүндэтгэх шалтгаантай иргэд коронавирусийн шинжилгээний маягттайгаар хотоос гарч болно. Бусад тохиолдолд орох, гарах хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаад байгаа. Энэ журам хөл хорио тогтоосон үед буюу энэ сарын 23-наас ирэх нэгдүгээр сарын 6-ныг хүртэл мөрдөгдөнө. Өөрөөр хэлбэл, ирэх нэгдүгээр сарын 6-ныг хүртэл орон нутгийн иргэдийг хотоос гаргахгүй” гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН