Нүүр хуудасМэдээОрхон аймагт урлагийн төрөлжсөн сургалттай, “Уран эгшиг” сургууль нээгдлээ

Орхон аймагт урлагийн төрөлжсөн сургалттай, “Уран эгшиг” сургууль нээгдлээ

Үндэсний өв соёл, оюун санааны үнэт зүйлсийг эрхэмлэн, сонгодог болон уламжлалт урлагийг дээдлэгч, гоо сайхны мэдрэмжтэй, бүтээлч сэтгэлгээтэй, өөртөө итгэлтэй, боловсролтой, ёс зүйтэй монгол иргэнийг бэлтгэх зорилгоор Уран эгшиг урлагийн төрөлжсөн сургалттай ЕБС-ийг 2021 онд байгуулжээ.

Тус сургууль 1-11-р ангийн 335 сурагч, 52 багш ажилтантай үйл ажиллагаа явуулна. Өнөөдөр сургуулийг нээжээ.  

Сургууль нийт 350-400 сурагчтай байхаар төлөвлөжээ. Сурагчдын нас бие, сэтгэхүйн онцлог, хэрэгцээ сонирхол, авьяас чадварт үндэслэн хөгжим, дуу, бүжиг, жүжиг, уран зураг, дизайн, гар урлал зэрэг урлагийн 13 төрөлжсөн ангиуд хичээллэнэ.

“Уран эгшиг” сургууль ерөнхий боловсролын бусад сургуулийн нэгэн адил улсаас санхүүжиж, зэрэгцсэн хөтөлбөрөөр хичээллэнэ.

Урлагийн сургууль нь 1-р сургуулийн харьяа 12-р бага сургуулийн байранд үйл ажиллагаа явуулж байна. Урлагийн сургууль болгон тохижуулах эхний ээлжийн санхүүжилт болох 100 сая төгрөгийг орон нутгаас шийдвэрлэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН