Йорданы Амман хотноо болж буй сонирхогчдын боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд хүч үзэж буй ОУХМ Д.Ганболд 54 кг жинд Тайландын Фануват Чоожанаттай эхний тулаанаа хийж 3:2-оор яллаа.
Тэрбээр энэ сарын 6-нд хамгийн гол өрсөлдөгч болох Казахстаны Махмуд Сабырхантай тулалдана. Махмуд Сабырхан бол Казахстаны хамгийн ирээдүйтэй боксчин гэгдэж байгаа 21 настай Азийн залуучуудын 3 удаагийн аварга тамирчин бөгөөд өнгөрсөн оны ДАШТ-ий 54 кг жингийн мөнгөн медальтай. Тэр Японы боксчин Томоя Цүбойд ялагдсан юм.