Нүүр хуудасМэдээТавантолгой – Цагаанхад чиглэлийн нүүрсний тээвэрлэлт 3.7 дахин нэмэгджээ

Тавантолгой – Цагаанхад чиглэлийн нүүрсний тээвэрлэлт 3.7 дахин нэмэгджээ

Монгол Улсын Засгийн газраас 2022 оны аравдугаар сарын 05-ны өдөр 362 дугаар тогтоол гаргаж “Эрдэнэс Тавантолгой” ХК-д гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх үүрэг өгсөн. 

Үүний дагуу Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат томилогдон, 500 сая ба түүнээс дээш ам.долларын орлого төвлөрүүлэх төлөвлөгөө гарган ажиллаж байна. 

Төлөвлөгөөний дагуу Тавантолгой – Цагаанхад чиглэлд өдөрт дунджаар 650 гаруй тээврийн хэрэгслээр 74.8 мянган тонн нүүрс гаргаж байгаа бөгөөд 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс хойш 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 378 мянган тонн нүүрс гаргаж, 15.8 сая ам.долларыг улсын төсөвт төвлөрүүлээд байна. 

Цаашид төлөвлөгөөний дагуу тээвэрлэлтийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулан ажиллахад 2022 он дуустал нийт улсын төсөвт 500.0 сая ам.долларын орлого төвлөрүүлэх боломжтой юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН