-6 C
Ulaanbaatar
Бям, 15 5 сар 2021 06:27:19
Нүүр хуудас Нийтлэл Охидын хормой сөхдөг "гаж донтой" Ц.Анандбазар гишүүнээ эргүүлэн тат...

Охидын хормой сөхдөг “гаж донтой” Ц.Анандбазар гишүүнээ эргүүлэн тат…

УИХ-д Булган аймгаас сонгогдсон Ц.Анандбазартай холбоотой хэрэг одоо олны анхаарлыг төвд байна. Иргэн Б.Сүндэръяа өөрийг нь нэр бүхий УИХ-ын гишүүн, бизнесмэн удаа дараа дарамталж, бэлгийн дарамт учруулж байгаа талаар мэдэгдсэнээс хойш олон нийт тухайн хүн нь Ц.Анандбазар хэмээх таамгыг дэвшүүлсэн. Гэтэл эрхэм гишүүн өөрөө үүнийг үгүйсгэж байлаа.

Харамсалтай нь удалгүй түүний хохирогч болсон охид дараалан гарч ирсэнээр Ц.Анандбазар охид эмэгтэйчүүдийг хүчирхийлэгч, бэлгийн дарамтанд оруулж, ажлын байр, эрх чөлөөнд нь халддаг садист нөхөр болж таарав.

Энэ хэрэгтэй холбоотой 1000 гаруй охидын гомдол цугларсан талаар өчигдөр иргэн Б.Сүндэръяа мэдэгдэж албан ёсоор хуулийн байгууллагад шалгуулах болсноо зарлалаа.

Энэ бол маш ноцтой асуудал. Төр барих эрхэм дээд байгууллага, шударга үнэнийг тогтоох ёстой хууль хэлэлцэн баталдаг чухал үүрэгтэй УИХ-д хүний эрх эрх чөлөө, халдашгүй байдалд ингэж ханддаг зүй бус явдалтай хүн сууж таарахгүй. Түүнийг УИХ-ын гишүүний суудлаас ёсзүйн хувьд эргүүлэн татах бүрэн нөхцөл бүрдсэн гэж үзэж байна.

МАН-ын дарга У.Хүрэлсүх 2020 оны сонгуулиар “хамгийн нэр цэвэр, шударга ариун гишүүдээ төрд илгээж байна. Та бүхэн дэмжээд өгөөрэй” хэмээн ард иргэдэд уриалж байсан.

Гэтэл тэр хүмүүсийнх нь дунд хормойн донтой, эрх мэдэл, эд хөрөнгөөрөө сул дорой эмэгтэйчүүдийг эрхшээлдээ оруулах гэсэн гаж донтой хүн шургалсан байж.

Тиймээс МАН одоо энэ хүнээ эргүүлэн тат.

УИХ-ын гишүүд гишүүн болоод УИХ-ын тухай хуулийн 7.2.т зааснаар…

“Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ.” хэмээн Төрийн сүлдэнд тангараг өргөдөг.

Гэтэл хүний үндсэн хуулинд заасан эрхийг ноцтойгоор зөрчиж бие сэтгэл, цаашлаад нийгмийн асуудалд нь халдаж эрхэндээ ороогүй охидыг ажилгүй болгодог эрх мэдэлтэй хүн ийм тангараг өргөөд төрд сууж байх нь хэр ёс зүйтэй хэрэг вэ.

Зөвхөн энэ шалтгаанаар УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах үндэслэл бүрдэж байна.

Тэгээд ч Их хурлын тухай хуулийн 10 дугаар зүйл, Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг хугацаанаас өмнө дуусгах талаар дээрх заалт тусгагдсан байгаа.

Тэгвэл одоо МАН-ын удирдлагууд энэ гишүүндээ хариуцлага тооцож, хуулийн байгууллага шударга үнэнийг тогтоохыг харах л үлдлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН