Нүүр хуудасМэдээОХУ: Навальныйг эмчид үзүүлэхийг шаардсан жагсагчдыг баривчлав

ОХУ: Навальныйг эмчид үзүүлэхийг шаардсан жагсагчдыг баривчлав

Алексей Навальный өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн хоригдсон бөгөөд тэрбээр гуравдугаар сарын 31-ний өдрөөс эхлэн өлсгөлөн зарласан юм. Навальныйн нуруу, гар, хөл өвдөж байгаа тул өөртөө эмч дуудаж өгөхийг хүссэн ч түүний хүсэлтийг биелүүлэхгүй байгаа аж.

Алексей Навальныйн биеийн байдал эрс муудсан ч эмч оруулахгүй байгааг эсэргүүцэж тус улсын хотуудад жагсаал цуглаан боллоо.

Энэхүү жагсаалыг Ерөнхийлөгч Владимир Путин Холбооны Хуралд илгээлт явуулсан өдөр буюу өчигдөр зохион байгуулсан байна.

Лхагва гарагт цагдаагийнхан жагсагчдыг баривчилж саатуулж эхэлжээ. Одоогоор улс даяар саатуулагдсан хүний тоо 1200-д хүрээд байна гэв. Навальныйн хэвлэлийн төлөөлөгч Кира Ярмышийг иргэдийг зөвшөөрөлгүй жагсаалд турхирсан зөрчлөөр 10 хоног баривчилжээ. 

 

Эх сурвалж: ВВС

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН