Нүүр хуудасМэдээОюуны Наадам 2022 түргэн бодолтын тэмцээн зохион байгуулагдана

Оюуны Наадам 2022 түргэн бодолтын тэмцээн зохион байгуулагдана

 Улаанбаатар хот болон орон нутгийн 3,000 гаруй тамирчнаас бага, өсвөр, насанд хүрэгчдийн гэсэн гурван ангилалд 600 гаруй нь өрсөлдөхөөр шалгарчээ.

Монголын Оюун ухааны академийг үүсгэн байгуулагч Х.Хатанбаатар:

“Өнгөрсөн хугацаанд бид тэмцээн уралдаан зохион байгуулахдаа тус тусад нь хийдэг байв. Харин энэ удаад спорт өрөлт, ой тогтоолт, түргэн бодолт зэрэг үндсэн таван төрлийн тэмцээнээ нэг дор хийхээр болсноороо ихээхэн онцлогтой.

Тэмцээн уралдаан болох тусам хүүхэд залуус шинэ төрлийн хоббитой болж, хувийн ур чадвараа ахиулах, цаашлаад олон улсад үе тэнгийнхэнтэйгээ өрсөлдөх гэх мэтчилэн ач холбогдолтой. Мөн бид бүхэн тамирчид бэлтгэн олон улсын тэмцээнүүдэд оролцуулснаар олон улсын цолтой 50 тамирчинтай болоод байна” гэлээ. 

Оюуны наадмын нээлт наймдугаар сарын 14-нд 15:00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох бол тэмцээнүүд нь 15-18 удирдлагын академийн хурлын зааланд болохоор төлөвлөгөөнд товлогджээ.

Олон улсын анхааралд оюуны спортоор хичээллэдэг монголчууд хамгийн их анхаарал татдаг. Түүнчлэн гадаадын нэвтрүүлгүүдэд монгол тамирчид оролцоход үзэгчдийн үзэлт хамгийн их байдаг байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН