Нүүр хуудасМэдээ“Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингэнфэлдэрийг хүлээн авч уулзав

“Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингэнфэлдэрийг хүлээн авч уулзав

 Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингэнфэлдэр-ийг өнөөдөр хүлээн авч уулзав.

Оюу Толгой төсөл амжилттай хэрэгжсэнээр манай улсын төсвийн болон үндэсний ханган нийлүүлэгчдийн орлого нэмэгдэхийн сацуу монголын залуучууд уул уурхайн шинэ техник технологи эзэмшиж, барууны бизнесийн арга барилд суралцаж буй нь үнэлж барашгүй хөрөнгө оруулалт болохыг Гадаад харилцааны сайд онцлон тэмдэглэв. Гадаад харилцааны яамны зүгээс Оюу Толгой ХХК-ийн үйл ажиллагааг дэмжин ажиллахаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг илэрхийлэв.

Хатагтай Дэйрдрэ Лингэнфэлдэр Оюу Толгой төслийн үйл ажиллагааны явцын талаар товч мэдээлэл хийж, төслийн олборлолт болон санхүүгийн үйл ажиллагаа төлөвлөгөөний дагуу хэрэгжин, сайн чанарын зэс болон хүдрийн тогтвортой үйлдвэрлэлд түлхүү анхаарал хандуулж буйгаа танилцуулав. Мөн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг Оюу Толгой уурхайн үйл ажиллагаатай танилцахыг Дэйрдрэ Лингэнфэлдэр урив.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН