16.1 C
Ulaanbaatar
Мяг, 03 8 сар 2021 15:29:54
Нүүр хуудасМэдээОёдлын сургалт хүүхдүүд бидний хүсэл мөрөөдлийн эхний алхам болж байна

Оёдлын сургалт хүүхдүүд бидний хүсэл мөрөөдлийн эхний алхам болж байна

Бүтээлч хүүхэд багачуудад зориулсан оёдлын сургалт хичээллэж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Монголын хувцас загварын анхдагч Exclusive брэндийн үүсгэн байгуулагч Монголд бид үйлдвэрлэв ТББ-ын тэргүүн Г.Майцэцэг санаачлан анх оёдлын сургалтыг хичээллүүлж эхэлсэн юм. Сургалт 7 хоног бүр амралтын өдрүүдэд хичээллэж байгаа бөгөөд суралцагч хүүхэд багачууд өдрөөс өдөрт нэмэгдэж байгааг багш нар нь ярьж байна. Сургалт ямар нэг үнэ төлбөргүй хичээллэж байгаагийн дээр сургалтад хэрэгтэй материал, оёдлын машин зэргийг зохион байгуулагчид хангаж өгч байгаа юм. Ингээд суралцагч хүүхдүүдийн сэтгэгдлийг хуваалцсанаа хүргэж байна.

М.Енлик:  Сайн байна уу. Би 18-р сургуулийн 5г ангид сурдаг. Ирээдүйд загвар зохион бүтээгч болох хүсэлтэй. Юм оёх сонирхолтой. Аав ээж маань дэмжээд энэ сургалтад бүртгүүлсэн.  Сургалтад суугаад эхлээд ойр зуурын зүйлсээ оёж янзлаад сурчихвал цаашид хүссэн хувцсаа оёдог болно гэж бодож байна. Дэлгүүрээс хувцас авахад сэтгэл ханамж бага байдаг учраас өөрөө оёж сурахыг хүсдэг. Оёдлын сургалтад сурч эхлээд удаагүй ч гутлын алчуур үсний боолт оёж сурлаа. Би өөрийнхөө хийсэн боолтыг зүүсэн байна. Одоо хүүхдийн бойтог оёж сурч байна. Багш нар маань мэдэхгүй чадахгүй бүхнийг хэлж өгдөг. Мөн сургалтын оёдлын машин маань надад таарсан гарт эвтэйхэн байдаг учраас заасан зүйлийг нь сурахад их тус дэм болж байна. Найзууддаа хандаж хэлэхэд юм оёх хамгийн гоё. Манай сургалтад ирж өөрийгөө хөгжүүлээрэй гэж хэлмээр байна.


М.Енликийн аав

М.Енликийн аав Р.Мухийт: Оёдлын сургалт явах гэж байгаа тухай зар харсан. Миний охин өөрөө юм хийх оролдох дуртай. Янз бүрийн юм хийж оролдож суудаг. Наана оёно зурна гээд төрөл бүрийн юм хийх сонирхолтой. Тийм болохоор сонирхолынхоо дагуу энэ дугуйланд явахад нь зөвшөөрсөн юм. Уг нь гэрт нь хөгжүүлэх санаатай оёдлын машин авч өгсөн л дөө. Гэхдээ бид нар оёдолчин биш болохоор зааж өгч чадахгүй байлаа. Харин энэ сургалтад суугаад охин маань маш их зүйл сурч байна. Мэргэжлийн хүмүүсээс туслалцаа аваад оёх аргыг нь заалгаад ном журмынх нь дагуу олон зүйл сурч байгаад баяртай байна.  Охин маань ирээдүйд дизайнер болох мөрөөдөлтэй. Тиймээс охиноо дэмжиж энэ сургалтад тууштай явуулна гэж бодож байна. Маш зөв цагаа олсон сургалт зохион байгуулж байгаад баяртай байна. Хүүхдүүд маань ч гэсэн цаг заваа зориулж суугаасай. Өөрсдөд нь ч маш их хэрэгтэй сургалт байна гэдгийг хэлэхийг хүсч байна.

Г.Сүндэрьяа 13 настай

Г.Сүндэрьяа: Би Эрээн хотын Монгол үндэсний дунд сургуульд суралцдаг. Сургалтын талаар дүүгээсээ анх сонссон. Тэгээд суух хүсэлтэй байгаагаа аав ээждээ хэлэхэд зөвшөөрсөн юм. Би бага байхдаа Барбины хувцас гараар оёж дүү нартаа зардаг байлаа. Одоо энэ сургалтад суугаад оёдлын машинаар оёж сурлаа. Зорилгодоо хүрэхэд нэг алхам ойртсон юм шиг санагдаж байна. Аливаа зүйл багаас эхэлдэг учраас цаашид сайн сурч цагаан сараар аав ээждээ дээл, шинэ жилээр даашинз оёж өгнө гэж боддог. Оёдлын сургалт маань ирээдүйд дизайнер болоход минь маш том дэм болж байгаад баяртай байна. Багш нар биднээс юу ч нэхдэггүй хэрэгтэй бүх зүйлээр хангаж өгдөгт талархаж байна. Мөн сургалт ямар ч үнэ төлбөргүй учраас оёж сурах хүсэлтэй хүүхэд бүхэн ирэх боломжтой шүү.

Б.Хонгорзул 13 настай

Б.Хонгорзул : Би 13-р сургуулийн 7-р ангид сурдаг.  Багш нар маань бидний оёх материалыг гаргаж өгөхийн зэрэгцээ хийсэн бүтээлийг маань үнэлж худалдаж авдагт маш их баяртай байна. Өмнөх хичээл дээр үсний боолт оёж сурсан.  Би эхний өдөр 10 ширхэг, дараагийн өдөр нь 7 ширхэг үсний боолт оёсон. Өнөөдрийн хичээл дээр багшдаа 17 боолтоо авчирч 1 ширхэгийг нь 1000 төгрөгөөр үнэлж зарсан байгаа. Миний бүтээлийг үнэлж худалдаж авсанд маш их баяртай байна. Сургалтад сууж хүссэн зүйлээ сураад хуримтлалтай ч болох боломжтой. Олсон мөнгөө хадгалж хэрэгтэй зүйлдээ зарцуулах болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН