0 C
Ulaanbaatar
Баа, 07 5 сар 2021 03:33:01
Нүүр хуудас Видео Реппер Big Gee: Алтан-Оргил дүү минь... Монголын хип хопд ах нь чамайг...

Реппер Big Gee: Алтан-Оргил дүү минь… Монголын хип хопд ах нь чамайг гялалзуулж амжсангүй ээ…

Олонд “Orice” нэрээр танигдсан реппер М.Алтан-Оргилыг хэсэг бүлэг этгээдүүд дээрэмдэж, таван давхраас унагасан тухай түүний дотнын хүмүүс сошиал орчинд мэдээлээд байсан. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэрбээр ГССҮТ-д ухаангүй, хүнд биеийн байдалтай хэвтэн эмчлүүлж байсан ч, өчигдөр /2020.07.27/ нас барсан тухай олон нийтийн цахим сүлжээгээр мэдээлэгдсэн билээ. Тус хэргийн тухай Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, 

цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү:

“Хүний амь нас хохирсон хэрэг БГД-ийн Цагдаагийн газарт шалгагдаж байгаа. Гэвч цахим орчинд бичигдээд байгаа шиг нэг залууг олуулаа нийлж зодоод 5-н давхрын цонхоор шидэж амь насыг нь хохироосон гэх мэдээлэл нь худал болно” хэмээх тайлбарыг өглөө.

Түүнийг уран бүтээлч хүнийхээ хувьд ямар хүн байсан талаар Реппер Big Gee өөрийн цахим хуудсандаа өөрийн бодлоо хуваалцаж хамтран уран бүтээл туурвиж байснаа илэрхийлжээ. Мөн түүний бүтээлийг удахгүй олонд хүргэхээ мэдэгдэж эмгэнэл илэрхийлсэн байна.

R.I.P М. Алтан-Оргил а.к.а “ORICE”

“Нутгийн чулуу” гэж түүнийг би өхөөрдөж дуудна. Миний амьдралынхаа ихэнх жилийг үдсэн “Толгойт” гэх газар өссөн царайлаг жижигхэн шар хүү бидний бэлдсэн “Стрийт Дриймс” тэмцээнд намайг “Damn” гэж уулга алдуулсан цорын ганц оролцогч бас ялагч нь байсан юм… Анх намайг залгахад утасны цаанаас “Та нээрээ яг Жий ах мөн үү???” гэж хэд хэд лавлаж билээ.

Өөрийн рэпээ үзүүлчихээд араас нь амьсгаа авах ч завдалгүй “Дикц муу байна уу? Үгийг нь өөрчлөхөөр байна уу? Та л яг сул талыг нь мэдэж байгаа даа” гэж дуржигнуулна. Жаахан туршлага л дутуу гэхээс биш үнэндээ түүний рэпд сул тал тун бага байлаа. Үгс нь асгарна. Нэг удаа студид намайг ирэхийг хүлээх зуураа нэг бадаг үг биччихсэн түүнийгээ үзүүлж байж билээ.

Сийрэг толгойтой, сэргэлэн яриатай энэ хүү амьдралын минь хэдхэн сард авьяасаа гайхуулчхаад алаг хорвоог орхиод одох юм гэж яаж мэдэх билээ дээ…

“Багадаа Монгол Рэппэр, Эмгэнэл дуулаад л таныг сонсоод л явдаг байж билээ. Амьдрал ямар гайхалтай юм бэ. Таньтай хамт дуу хийчхээд аав ээждээ хамгийн түрүүнд сонсгоно оо” гэж надруу бичиж байлаа… Ах нь чиний хүслийг гүйцээнэ ээ. Ах нь чамтай хамт хийсэн дуугаа хамгийн түрүүнд аав ээжид чинь сонсгоно.

Алтан-Оргил дүү минь… Энэ Монголын хип хопд ах нь чамайг гялалзуулж амжсангүй ээ… Тэнгэр чи бид хоёрт дэндүү богинохон цаг өглөө дөө.

Амгалан нойрсоорой!!!

(Гэр бүл, мэргэжлийн байгууллагуудаас нь ямар нэг мэдэгдэл мэдээлэл хийтэл худал цуурхал тараахгүй байхыг хүсье.)

R.I.P М. Алтан-Оргил а.к.а “ORICE”

R.I.P М. Алтан-Оргил а.к.а “ORICE” “Нутгийн чулуу” гэж түүнийг би өхөөрдөж дуудна. Миний амьдралынхаа ихэнх жилийг үдсэн “Толгойт” гэх газар өссөн царайлаг жижигхэн шар хүү бидний бэлдсэн “Стрийт Дриймс” тэмцээнд намайг “Damn” гэж уулга алдуулсан цорын ганц оролцогч бас ялагч нь байсан юм… Анх намайг залгахад утасны цаанаас “Та нээрээ яг Жий ах мөн үү???” гэж хэд хэд лавлаж билээ. Өөрийн рэпээ үзүүлчихээд араас нь амьсгаа авах ч завдалгүй “Дикц муу байна уу? Үгийг нь өөрчлөхөөр байна уу? Та л яг сул талыг нь мэдэж байгаа даа” гэж дуржигнуулна. Жаахан туршлага л дутуу гэхээс биш үнэндээ түүний рэпд сул тал тун бага байлаа. Үгс нь асгарна. Нэг удаа студид намайг ирэхийг хүлээх зуураа нэг бадаг үг биччихсэн түүнийгээ үзүүлж байж билээ. Сийрэг толгойтой, сэргэлэн яриатай энэ хүү амьдралын минь хэдхэн сард авьяасаа гайхуулчхаад алаг хорвоог орхиод одох юм гэж яаж мэдэх билээ дээ… “Багадаа Монгол Рэппэр, Эмгэнэл дуулаад л таныг сонсоод л явдаг байж билээ. Амьдрал ямар гайхалтай юм бэ. Таньтай хамт дуу хийчхээд аав ээждээ хамгийн түрүүнд сонсгоно оо” гэж надруу бичиж байлаа… Ах нь чиний хүслийг гүйцээнэ ээ. Ах нь чамтай хамт хийсэн дуугаа хамгийн түрүүнд аав ээжид чинь сонсгоно. Алтан-Оргил дүү минь… Энэ Монголын хип хопд ах нь чамайг гялалзуулж амжсангүй ээ… Тэнгэр чи бид хоёрт дэндүү богинохон цаг өглөө дөө. Амгалан нойрсоорой!!!(Гэр бүл, мэргэжлийн байгууллагуудаас нь ямар нэг мэдэгдэл мэдээлэл хийтэл худал цуурхал тараахгүй байхыг хүсье.)

Posted by Big Gee on Monday, July 27, 2020

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН